Чингэс, Ван хан Тойролын хэн нь ч ялж болно. Учир нь

Yүний нэгэн жишээ нь уран бүтээлч М.Нарангэрэл чулуун хөлөгтэй, ясан сийлбэр бүхий 450 орчим кг жинтэй шатар бүтээжээ. Тодруулбал Их Монголын түүхт өрлөг шатрыг анх Их Монгол төр байгуулагдахад төр барилцаж байсан хаад ноёдыг оролцуулан шатрын хоёр тал болгон сийлжээ. Шар тал нь Их гүрний эзэн Чингэс хаан, түүний өрлөг баатарууд бол хар тал нь 800 жилийн тэртээ Чингэсийн хамт Их гүрнийг байгуулалцаж байсан ч урваж тэрсэлсэн Ван хан тэргүүтнийг үхрийн дал ясан дээр урлан сийлж, марам чулуун суурь дээр залсан байна.

Энэхүү шатрын хүү нь 0.5 кг бол эзэн Чингэс ноён, бэрс нь 1 кг жинтэй ба 1.2 метр өндөртэй модон тэрэг дээр хааш хаашаа 2.5 метр хэмжээний байгалийн гантиг чулуун хөлөг дээр залсан байна. Суурийг Монгол аргаар нэг ч хадас оруулалгүйгээр бүтээжээ.

Шатрыг бүтээсэн М.Нарангэрэл удам дамжсан сийлбэрчин бөгөөд түүний гэргий Н.Батжаргал анх санаачлан Их түүхийн анхны албан тушаалтнуудаар шатар хийх санааг олжээ. Эдгээр уран бүтээлчил өөрсдийн санааг их түүхээр баяжуулан хөрвүүлсээр, уран сайхны аргаар дээрх баатруудын хөргийг ясан дээр урласан байна. Шатрыг санаачилсан Н.Батжаргалтай цөөн хором ярилцсан юм. Бичлэгээс үзнэ үү
үideo1
Энэхүү бүтээл нь Монголчуудын их түүхийг дэлгэн үзүүлсэн урлагын бүтээл болоод зогсохгүй хойч үе хүүхэд багачуудад их түүхээ уншихаас гадна түүх хэлэлцэж, нүдээр үзэх боломжтойгоор онцлог боллоо.

Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан хагас жилийн турш оюун ухаан, ур чансаагаа хөвчлөн бүтээсэн Их Монголын түүхт өрлөг шатрыг дуудлага худалдаанд оруулах бөгөөд
Өргөө кино театрын баруун хойно орших Сайхан төв-ийн 2 давхарт ирж сонирхох боломжтой
Цаган талын ноёнд Чингэс Хаан, бэрс Мухлай, тэмээ Шхихутаг, Чу мэргэн, морь Зэв Сүбэдэй, тэрэг Боорчи, Зэлэм нарыг далны нззрэн талд сийлж, ард нь тэдгээрийн хар зургийг зурсан байсан. Харин
хар талын ноён нь Ван хан Тойрол, бэрс Жамух, тэмээ Сэнгүм Алтан, морь Алтан Даридай, тэрэг Отчигин, Хучир нарыг сийлж, хар зургыг нь зурсан нь ихээхэн өвөрмөц харагдуулж байгаа.

А.Баярмаа Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button