Зуучлалаар гэрлэвэл хүн наймаалсан хэрэгт орно

Эдгээр иргэд эх орондоо ирж ялаа үргэлжлүүлэн эдлэх тухай хүсэлтээ байнга тавьдаг ч хоёр улсын хооронд ялтан шилжүүлэх тухай гэрээ байтуулаагуй аж. Хэдийгээр 1999 онд гэмт хэрэгтэн шилжүүлэх тухай гэрээ хийсэн ч ялтанд хамаардаггүй гэнэ. Мөн Солонгост гэрээгээр болон хараар ажиллаж байгаа иргэд сүүлийн үед цалингаа авч чадахгүй эсвэл дутуу авдаг гэх хәл ам байнга гарах болсон. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд Монгол Солонгосын Гадаад хэргийн яамны Консулын газрын зөвлөлдөх уулзалтыг зургадугаар сарын 21 нд зохион байгуулсан байна.

Уг уулзалтаар хоёр улсын хооронд ялтан шилжүүлэх гэрээ байгуулах талаар ярилцаж анхны хэлэлцээрүүдийг хийжээ. Одоогоор Солонгост 17 хоригдол ял эдэлдэг бол Монголд ял эдэлж байгаа нэг ч солонгос иргэн байхгүй. Энэ үеэр 1997 оноос хойш өнөөг хүртэл сураггүй болсон монголын 17 иргэнийг эрэн сурвалжлахад туслах хүсэлтийг тавьсан байна. Солонгосын цагдаагийн газар уг хүсэлтийг хүлээн авч эрж хайх ажлыг эрчимжүүлэхээр болжээ. Бас нэг ярьсан зүйл нь монгол охид, бүсгүйчүүдийг хил давуулан наймаалж байгаа үйлдэлд хяналт тавьж, таслан зогсоох юм. Өнөөдрийн байдлаар Солонгос иргэнтэй гэр бүл болсон 1800 монгол бүсгүйчүүд байгаагийн 542 нь енгөрсөн жил гэрлэсэн. Нийт гэрлэгсдийн 90 хувь нь монгол эмэгтэйчүүд солонгос эрчүүдтэй гэрлэсэн байх юм. Эдгээр бүсгүйчүүдийн 50 хувь нь Монгол Улсын харъяатаасаа татгалзсан байна. Монгол эмэгтэйчүүд гол төлөв зуучлалаар гэр бүл болж байгаа нь Монгол Улсын гэр бүлийн тухай болон Эрүүгийн хуулийг зөрчсөн уйлдэл болоод байгаа.

Тиймээс энэ үйлдлийг эмэгтэйчүүдийг хил давуулан наймаалах үйлдэл гэж үзэж байгаа гэнэ. Учир нь зуучлалаар залуу хүнтэй суухаар очиход нь 70 гарсан өвгөн хүлээж авдаг байна. Эсвэл эхнэрээ болгож авсан гэлээ ч дарамтлан хүчирхийлж, бусдад худалдах үйлдэл нэмэгджээ. Үүний зэрэгцээ солонгост ажиллаж амьдарч буй монгол иргэдэд цалингаа авч чадахгүй, дутуу авах явдал байнга тохиолдох болсон. Тус улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж томоохон фирм, монополь үйлдвэрүүд ихэсч жижиг, дунд үйлдвэрүүдийг зах зээлээс шахах болсон байна. Тиймээс жижиг дунд үйлдвэрүуд дампуурч, хятад руу нүүх болж тэнд ажиллаж байгаа гадаадын иргэдийн цалин хөлсийг олгохдоо луу унждаг болжээ. Монголын Засгийн газрын хүсэлтийг харгалзан Солонгосын Хөдөлмөрийн яам дүүрэг бүртээ гадаадын иргэдийн эрхийг хамгаалах төлөөлөгчийн газраа байгуулан ажиллаж байгаа юм байна.

(Өнөөдрийн монгол 130/300)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button