Гэр бүлүүд 500 мянгаа яаж авах вэ

Тэд хууль батлагдсанаас хойш гэрлэсэнд нь өгнө хэмээн ойлгож ингэж хүлээлт үүссэн хэрэг л дээ. Мән ч удаан хүлээсэн дээ гэдэг шиг үүнийг УИХ-аас баталж гаргангуут гэрлэлт гэнэт нэмэгдсэн гэсэн. Шинээр гэр бүл болсон залуу хосод олгох 500 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийн анхныхыг Чингэлтэй дүүргийн нэг өрхөд ёслол болган өгсөн билээ.
Ийнхүү шинэ гэр бүлд мөнгийг нь өгсөн болохоор бусад нь ч гэсэн авахаар яарч байна. Харин энэ мөнгөө яаж авах талаар ямар ч ойлголт тэдэнд алга.
Дэмий л бие биенээсээ ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой юм бол хэмээн асууж байгаа юм.

Гэр бүлийн мөнгө авах гэсэн залуусын хөлд дүүргүүдийн Нийгмийн халамжийн төв дарагдаад байгаа гэж ярьж байх юм. Залуу хосын мөнгийг үнэхээр өгч эхэлсэн үү ? Аль дүүрэгт хэчнээн хос мөнгөө аваад байна вэ? Мөнгийг авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ? Энэ талаар тодруулахаар эхлээд Чингэлтэй дүүргийн Нийгмийн халамжийн хэлтсийн даргатай холбогдов. Тэрбээр, ёслолын ажиллагәаг л манай дүүргээс эхлүүлсэн болохоос одоогоор өгөөгүй байна гэлээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны мэргэжилтэн уг асуудлыг хариуцсан мэргэжилтэн Засгийн газраас мөнгөний хэмжээг бүхэлд нь баталж өгөөгүй байгаа тул дүүргүүдээр олгож эхлээгүгй байна гэж албан ёсны хариу өгсөн. Ямартай ч яамнаас Засгийн газрын хуралдаанд асуудлыг оруулаад байгаа юм билээ.

500 мянган төгрөгөө авъя гэж бодож байвал юуны өмнө иргэний үнэмлэхээ авчрах
ёстой юм байна. Мэдээж, гэрлэсэн хосуудад өгч байгаа болохоор үүнийг нь батлах гэрлэлтийн гэрчилгээгээ мартаж болохгүй. Заәвал хууль батлагдсаны дараа гэлтгүй, 2005 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш гэрлэсэн байхад 500 мянгыг хүртэх эрхтэй. Тэгээд урьд нь гэрлэж байгаагүй гэсэн баримтыг Иргэний бүртгэл мэдээллийн үндэсний төвөөр гаргуулах шаардлагатай. За дээр дурьдсан бичиг баримтыг бүрдүүлээд Хорооны Засаг даргаасаа тодорхоилолт аваад дүүргийнхээ Нийгмийн халамжийн төвд очих юм билээ. Харин хамтран амьдраад нэг, хоёр хүүхэдтэй болсон. Гэхдээ гэрлэлтээ батлуулаагүй байгаа
болохоор шинэ гэрлэсэн хос гэдэгт багтах уу гэж санаа зовнисон хүмүүс байна. Тэдэнд хандаж хэлэхэд, энэ он гарснаас хойш гэрлэсэн л бол багтана. Мөн залуу гэж тодотгосон үгэнд эргэлзэж өөрийгөө хасагдах вий гэж насны хязгаарыг сонирхож байгаа бол байхгүй гэдгийг нь мэдсэнээ дуулгая. Хамгийн гол шаардлага болох хоёулаа анх удаа гэрлэж байгааг нь хангаж байвәл болох нь тэр ээ.

(Өнөөдрийн монгол 130/300)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button