Хөгшин арсланг давахгүй бол хохь чинь шүү

-Та улсын наадамд анх хэдэн онд зодоглосон бэ?
-1961 онд наймдугаар ангийн сурагч байхдаа анх улсын наадамд зодоглож хоёр даваад гурвын даваанд Булган аймгийн Тэшиг сумын буриад Б.Бадам заанд амлуулж өвдөг шороодсон.
Дараа жил нь есдүгээр ангийн хүүхэд дөрөв давж тавын даваанд Завхан аймгийн уран гараат Г.Баттогтох начинд амлуулж унасан.
1963 онд 18 настайдаа Өвөрхангай аймгийн Баян-гол сумын харьяат Дэрэн бор С.Самданжигмэд арс-лангаар тав давж улсын начин цол хүртсэн. Их л баярлаж байлаа.

-Тэр жил Х.Баянмөнх аварга Г.Цоодол арслангаар начин болсон. Өвгөн арслангууд та хоёрт юу гэж захисан бэ?
-Одоо бодоход монгол бөхийн уламжлал бахархмаар сайхан байж. С.Самданжигмид гуай, Г.Цоодол гуай хоёр хоорондоо яриад Чи бид хоёр нэг нэгийгээ амлаад тав даваад яахав. Биднийг залгамжлах сайхан залуучууд олон байна гээд Х.Баянмөнхийг Г.Цоодол гуай, намайг Дэрэн бор арслан авсан. Х.Баянмөнх бид хоёр хоёулаа 18 настай. С.Самданжигмәд арслан амлачихаад Хөгшин арсланг давахгүй бол хохь чинь шүү. Бууж өгнө гэж битгий бодоорой гэчихээд яваад өгөв. Би айхдаа олигтой дэвж ч чадсангүй. Арслан гарч ирээд тоос бужигнуулан мөн ч сүртэй байна. Гэнэт хагалж цохиод намайг гурван хөл-лүүлчихдэг юм. Би цочихдоо баруун хөлийг нь бариад автал суучихлаа. Тахимаа өгөхдөө За миний хүү ахынхаа цолыг аваарай гээд баруун хацар дээр минь үнсэж билээ. Монгол бөхөд ийм гайхамшигтай түүхэя улалжлал байж.

-Цоодол арслан Баянаа аваргад тахимаа өгөхдөө бас тэгж хэлсэн байх даа?
-Тэгж л захиад ерөөсөн байх. Х.Баянмөнхөөс асуувал хэлэх л байлгүй.

-Таныг арслан болсны дараа С.Самданжигмэд гуай юу гэж байх юм?
-Арслан болчихоод туг тойроод гүйж явахад С.Самданжигмэд гуай Өвгөн ахынхаа даалгаврыг биелүуллээ хэмээн нүдэн-дээ нулимс цэлэлзүүлэн хадаг 100 төгрөгтэй бариад духан дээр минь үнсэж байсансан. Тэр үеийн 100 төгрөг гэдэг их мөнгө. Энэ хүүг арслангийн дайтай бөх гэж 18 настай байхад нь бодсон минь үнэн байж гэж уярсан байхдаа, хөөрхий. Энэ сайхан уламжлалыг манайхан эвдээд бууж өгсөн бехөөсөө мөнгө аваад байгаа нь яагаад ч монгол бөхөд байж боломгүй зүйл.
Дээр үеийн бөхчүүд жудагтай, ухаалаг байж. Дорнодын гулзгай У.Дамчаа, Ш.Ванчинхүү арслан хоёр хайнцчихаад та яв, та яв гээд бие биенээ төрийн туг руу заагаад байсан гэдэг. Одоо бол тэгэхгүй. Унасан хаяснаа мэдэхгүй малгайгаа аваад туг руугаа гүйчихнэ.

-Таныг Б.Түвдэндорж аваргын шавь гэж сонссон. Дээр үеийн алдарт бөхчүүдийн тухай
хуучлахгүй юу.
-Би яах аргагүй Түвдэн аваргын шавь л даа. Надад суйлах мэх зааж байлаа. Д.Дамдин аварга шиг түргэн барилддаг бөх байхгүй. Д.Дамдин аварга барилдаанаа бөмбөрийн дуунаар дуусгана гэдэг. Энә нь бөхчүүд гарахад эгшиглэдэг хөгжмийн аялгуунд учраагаа давна гэсэн үг. Ид хавыг гайхуулна гэдэг маань энә. Үнэхээр л гарлаа, давлаа гэгдэж байсан бөх. Сая хөдөлмөрийн баатар болсон дархан аварга Д.Цэрэнтогтох бид хэдэд Жингээ хас. Бие жижигтэй хүн жин ихтэй бол биеийн тэнцвэр алдагдаж хурд саарна гэдэг байсан. Үнэтэй зөвлөгөө шүү. Мән Ш.Батсуурь аварга их түргэн барилддаг байсан. Гэхдээ би Б.Түвдәндорж, Ш.Батсуурь, Ц.Чимэд-Очир аваргуудын ид барилдаж, гайхуулж явсан үеийг нь нүдээр харсан биш. Намайг төрийн наадамд барилдаж эхэлеэн I960 хэдэн онд аваргууд харьчихсан байсан. Тэгэхээр барилдааныг нь хамгийн сайн мэдэх хүн Д.Дамдин аварга. Олон жил хамт наадмын бэлтгэлд гарч байлаа. Аварга өглөө биднийг унтуулна гэж байхгүй. Хар үүрээр сэрээгээд Сөгнөгөрийн амралтын хойд уул руу гүйлгэж усанд оруулна.

-Их Монгол Шаравжамц аваргыг дэргэд нь харж байв уу. Буур Н.Жамъян аваргыг бол харсан байх?
-Их Монгол аваргыг харж байгаагүй. Намайг хоёр настай байхад 1946 онд улсын баяр наадамд ирж барилдан Буур Жамъян аварга засаж байсан юм билээ. Харин Буур аварга 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор ирж наадмын хөлийн цэцээр сууж байсаи. Тэгэхэд би Буур аваргаас хоёр мөнх-ийн тухай асуутал Бидний үе цайны бөх гэж ийм давжаа биетэй хүмүүс аманд гардаг байсан гэдэг юм.

-Цайны бөх гэдгийг тодруулахгүй юу?
-Аманд гарч унаад л цай авдаг бөхчүүдийг хэлж байгаа. 1024 хүргэхийн тулд тиим бөхчүүд гаргадаг байж.

-Хоёр менх аваргыг тэгж хэлж байгаа юм чинь бусад нь юу болох билээ?
-Далд утгатай хэлж байгаа юм. Бөхийн барилдаан хөгжчихөж. Заль мэх ихтэй болж гэсэн үг. Үндсэндээ сүүлийн үеийн бөхчүүд цайны бөх шиг жижгэвтэр, давжаа биетэй болжээ гэсэн санаа.

-Буур аварга голчлон хийдэг байсан мэхнийхээ тухай хуучлах юм уу?
-Хайчлаад, ташаалдаад гэж мод чулуу өргөж байгаа юм шиг ярьдаг байсан. Дээр үеийн бөхчүүд өөрийн онцгой мэхгүй байж дээ гэж боддог. Нэг сайхан зүйл нэмж хэлэхэд би 1975 онд Завханы Хулгар Дэндэв таарлаа. Буур аваргаас өндәр юм билээ. Завхан аймгийн Их-Уул сумын түмэн сарлагийн баярт барилдахаар зогеож байтал нэг их өндәр хүн ирээд Дагвасүрэн арслан хаана байгаа бол гэж надаас асуудаг юм. Би ичээд тэнд байна гэж улсын начин Д.Баатаржавыг заагаад лвуулчихлаа. Нэг давчихаад гүйж явтал өнөө том өвгөн чинь наадмын голд суучихаад намайг далладаг юм. Би яах гэж энә өвгөнд өөрийгөө худлаа хэлэв дээ гээд гэмшингүй очоод доор нь суутал Та улсын арслан цолтой хүн. Би заан цолтой хүн. Миний дээр суу гээд дээрээ суулгасан. Би бол жаахан хүүхэд. Дэндэв заан бол 70 гаруй настай хүн. Тэгэхээр эрт дээр үеийн бөхчүүд ёс жаяг гэдгийг ямар нарийн баримталж
байсан нь харагдаж байгаа юм. Би хулгар зааны дэргэд цомцойгоод суутал өвдөгнөөс нь дээш гарахгүй байсан. Унэхээр өндәр хүн. Тэр том хүний дэргэд өөрийгөө арслан гэж хэлүүлэх ичмээр юм билээ. Би Дэндэв заанаас Та Буур аваргатай барилдаж байв уу гэж асуутал Ээж хайрхаан. Аз болж нэг удаа золгосон шүү гээд залбирдаг юм. Давсан унаснаа бол хэлэхгүй байгаа. Хулгар Дэндэв гуай Буур аваргыг давж заан болсныг нь би мэдээд асуусан хэрэг. Тиим л жудагтай байж. Одоогийн манай.бөхчүүд халхын их аваргыг аз таараад хаячихсан бол алаад хаячихсан, арчаад хаячихсан гээд яаж ярих бол.

-Та улсад гурван удаа үзүүрлэсән бөх. Ганц түрүүлэх боломж байгаагүй юу?
-Бөх хүнд наадмын өм гэж байдаг. Тэр тусмаа төрийн наадмын түрүү хүртэх. Ер нь тэгээд аварга гэдэг аваргаараа л төрдөг. Би бол арслан байхаар л заяагдсан бөх. 1976 онд Д.Хадбаатартай үлдэхэд түрүүлчих боломж байсан. Мэх хийж чадалгүй хаширлаад зтогсож бай тал Хад маань дүүгүүрдээд хаячихдаг юм. Тийм мэх ирнэ гэж огт бодоогүй л байхгүй юу. Наадмын дөнгөж дараахан Хадыгаа хаясан. Дүүгүүрдээдэргүүлэхэд нь ганцхан дайраад мордчихсон юм.

– Та энэ жил зодоглох уу?
МYБХны дүрэмд 50-иас дээш насны ахмад бөхчүүд зодоглохгүй гэсэн дүрэм бий. Манайхан энэ дүрэм журмаа мөрдөхгүй байгаа. Хүний эрхийг боогдууллаа гэдэг. Энэ жилийн нэг онцлог бол баяр наадамд зодлоглож байаа 50-иас дээш насны бөхчүүдийг эмнэлэгийн үшзлэгт хамруулна. Өндөр даралттай зүрх муутай тахир тутуу улсуудыг бид барилдуулахгүй. Хүний эрхийг хааж боогдуулж байгаа зүйл огт биш. Харин эрүүл мэндэд нь анхаарч байгаа зүйл юм.
Би ч гэсэн 800 жилийн ойдоо хийморио сэргээж гармаар байна. Гэвч эрүүл мэндийн хувьд таарахгүй. Миний нас чацуутангууд үүнийг сайн ойлгож ухаараасай. Өндөр настангууд нь гарахгуй бол найраа хийдэг бохир заваан зүйл багасна.

-Ахмад бөхийн хувьд энэ жилийн наадмын түрүү бөхийт нэрлэхгүй юү?
Бөх, морь хоёрыг наадмын өдөр нь шинждэг. Уяа нь таарчихсан хүлэг, эр бяр нь ханачихсан бөхийн өнгө шал өөр дөө. Далай аварга А.Сүхбат одоо барилдаж байгаа бөхчүүд дотроо хамгийн их мэхтэй, олон талын хувилбартай. Харин Г.Өсөхбаяр бол чацтай, бяр ихтэй. Хоёр далай аваргын шилийг даран зогсож байгаа rap ди Д.Сумъяабазар, Б.Гантогтох нар яах аргагүй эр бяр нь гүйцэн жагсаж яваа бөхчүүд. Энә жилийн наадамд эдгээр бөхчүүд л гарч ирнэ. Харцага, заан цолтонгуудаас М.Баяржавхлан, Д.Рагчаа нар их дээшээ явах байх. Ид барилдаж байгаа энэ залуучуудад авсан цол нь багадаад байгаа юм.

Норовын ГАНТУЛГА
(Өнөөдрийн монгол 130/300)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button