Морь цоллох монгол эрдэм

Иймээс үүнийг тэрлэгч би бээр эрт, эдүгээгийн ном судар, шинжәэч судлаачдын цуглуулга, газар газрын малчдаас өөрийн бичиж тэмдэглэж иш үндэс болгон түрүү морь цоллох эртний болон орчин үеийн, төв халхын, баруун монголын, Алтай нутгийн, мөн буриад гээд түгээмэл хэлдэг хувилбар, аман хүзуү, айр-гийн тав, есөд ирсэн хийгээд бай буюу тасалгаа (мандал) морь, сүүлдсән даага цоллох гучаад хувилбартаа тулгуурлан энэ сэдвийг бичив. Хувилбараас үзэхэд уг хүлгийн бие галбир гоо сайхан хурдлах чадвар шөрмөс тамир, өрсөлдөөнт чанар, золбоо хийморь төге шинжийг уран зураач шууд зурж, ухаант хүн баярлаж бахадмаар яруу тод шүлэглэн өгүүлсэн нь олонтаа авч, хоцорч сүүлдсэн, хадуурч будилсныг шоолж муулсан иь ер үгүй хөндлөнгийн өөр шалтгаанаас болсон мэтээр үзэж аль болохоор зөөллех, уучлах гэсэн санаа нэвт шингэсэн байдаг нь морь, малдаа хайртай монгол хүний сэтгәлийн сайхан гэхээс өөр аргагүй.
Тухайлбал түрүү морины эртний цолонд
. . . Дуут мендөр
Дуйлан харцага
Ширүүн мендfр
Ширмэн дуулт …
Аянга мэт гялалзан ирдэг гэх буюу
. . . Барагтай баригчийг дайрчихмаар
Бага шиг хүүхдийг хийсгэчихмээр
Баатар эрийн бахтай хань
Бат цэргийн хурдан унаа
гэхчилэн магтеаныг үзэхэд ажнай хурдан хүлгийн эр чәдал гишгэдэл, хийморь золбоо нүдәнд үзэгдэж, тэнгэрийн дуу мэт нижигнэж чимээ нь чихэнд сонсдоно.
Орчин үеийн цолын олон хувилбарт ч хурдан хүлгийн бие, бялдрын сайн сайхан, уяа, сойлго гойд таарсныг . . . Ой, шугуй модноое Ойлоод гарсан бугын шинжтэй Олон түмэн одноос Бадраад гарсан цолмон шинжтэй гәх буюу . . , Төө сайхан чихийг солбилзуулсан Төгрөг хар нүдийг тормолзуулсан Туулай сайхан зоог хотолзуулсан Тураг сайхан биеийг гялалзуулсан Дайрч иреэн даян хүлэг Давхиж иреэн хангайн буга . . . гэхчилэн магтсан нь бий. Монгол хүи хүлэг сайн хурдан морио үүнэәс илүү яаж сайхнаар зураглаж зүйрлэн хэлэх билээ. Мөн эр зориг, сүр хүчний бахдам сайхныг
. . . Алс газрын үзүүрээс
Агсарч ирэхийг нь үзвээс
Аглаг уулнаа тоглогч
Араатны хаан арслан мэт
Бартаат газрын тэртээгээс
Балтарлан ирэхийг нь харваас
Балар тодноо тоглогч
Горөөсийн хаан барс мэт.
гэхчилэн ёстой л үг үл хайрлан магтан дуулсан нь их. Энэчлэн хурд хүч чадлыг нь нууц чухам юунд байдгийг шинжихдээ . . . Хуртай шарга нь цуцахдаа
Хурдан шинж нь борвиндоо
Буянт шинж нь сүүлэндээ
Бушуу, түргэн нь сагагандаа гэх буюу
. . . Удмаараа түрүүлдэг
Уяагаараа давхидаг . . . хэмээн учир начрыг тайлан өгүүлсэн байх юм. Үзэгч түмэн, эзэн хүнд хүлэг сайн хурдан морь ямархуу хайр хүндэтгэл, баяр, бахдал авчирдгийг
… Дорд замбуулинг
Дэлдэн гүйгээд ирсэн
Дотор сэтгэл
Уяруулан гүйгээд ирсэн
Эзэн хүнээ
Баярлуулан гүйгээд ирсэн
Энгийн хүнийг
Гайхуулан гүйгээд ирсэн
Алтны үнэтэй
Адууны унага
Мөнгөний үнэтэй
Морины унага. , . хэмээн билэгтэй үгээр яруу төге магтеан нь үзәгдэнэ. Нутаг, нутгийн цолны олон хувилбарт уяач (хүлэгч) эзэн хүний олон хоногийн уйгагүй нөр хөдөлмөрийг
… Тавь хоног уяад
Ташаа махыг нь алиаагаад
Таван хүчинд нь тэнцүүлээд
Таваг ясыг нь бэхжүүлээд
Тарга хүчийг нь нимгэрүүлээд
Дарсан тоосыг нь хусаад
Дахиж, дактан хөлслөөд
Давхиж хурдыг нь тааруулаад … гэхчилэн уран сайхны аргаар урам хайрлахаа ч мартсангүй ээ.
Цолны янз бүрийн ху-вилбараас харахад ялангуяа аман хүзүү, айргийн тав, тасалгаа есод иреэн морьд, хоцорсон даага, түүний эзэн, унасан хүүхдэд дэм өгөх, сэтгэл засах санаа түгээмэл байгаа нь бүр ч сонин. Аман хүзүудэж ирсэн морины цолын нэгэн хувилбарт
. . . Нэгийн дараа
Нэхэн шамдаж
Аван гүйцэж
Арай дутаж
Энэ жилийн наадамд
Нэгийн дараа цоллогдовч
Ирэх жилийн наадамд
Эхний моринд цоллогдох
Төгс шинж бүрдсэн
Түмэн олондоо гайхагдах
хүлгээ … гэсэн бол гутгаар (гуравт иреэн) морины цолонд
. . . Унасан хүний
хийморь дэлгэрэх
Үзсэн даруй сэтгэл бахдах
Үсэрсэн даруй үнэг гүйцэх
Уулыг давахад шат мэт
Усыг гэтлэхэд онгоц мэт
. . . гэх буюу дөрөвт ирсэн морийг
. . . Уясан хойно үзэхэд
Уран хун зурсан мэт
Уралдсан хойно шинжихэд
Уул хайрханы буга мэт . . айргийн тавын морийг
Урдаа яваа морьдыг
Урамтай гүйцэж ирээд
Газар хөлдөх тутамд
Гайхмаар хурдаа нэмээд
Агт морьдыг шалгасан
Алдарт энэ уралдаанд
Айргийн тавд баригдсан
Аргамал хурдан хүлгээ . . . гэж тус бүрд нь магтаал үг хайрласан ңь эхийг нь эиээж тугалыг нь тураахгүй гэсэн аадрөг сэт-гэлийн дэмжлэг гэлтэй.
Есөд ирсэн болон тасалгаа (бай, мандал ч гэдэг) морь, сүүлдсэн дааганы Баян ходоод цолонд урам өгөх, энэрэн эвийлэх нинжин сэтгэл үлэмж ч тод томруун тусчээ. Тухайлбал, есөд иреэн морины цолонд . . . Эмнэгтээ эргээд хоцорсон биш гэнэ Эцэнхийдээ хоцроод еаатсан биш гэнэ Эргүүдээ төөрөөд эндсэн биш гэнэ
Энэ өдрийн наадамд Эрхгүй, нэг гүйцээд барсангүй гэнэ . . , гэсэн цагаатгах, зөөллөх санааг хэлээд
.. . . Олон бүгдэд домог болж
Оройтож хожимдсон энэ морийг
Өөд газар гарахад нь Өвдөгнөөс нь түшилтэй уруу газар ороход Уруулаас нь өргөлтэй, . . .
Тайван цагийн
Түмэн өлзий бүрдсэн
Намар цагийн
Мянган жаргал нийлсэн
Алтан сандал гэгч энэ буюу хэмээн дэм өгөх мөртлөө бас ч хөөрхөн егөөдөж хошигнох аяс оруулсан нь донж, давс, хужрыг нь үнэхээр тааруулсан мэт.
Улсын их баяр наадмаар олон зуун нас нэгтнээсээ хоцроод дуртай, дургүй сажлан ирж буй даага, хүүхэд хоёрыг цэнхэр дэлгэцээр харсан болоод ч тэр үү Баян ходоодны цол бүр ч хөөрхөн бас ч өхөөрдөм гэдгийг уншигч та яахин эс андах билээ. Энэ цолонд . . . Энэ хүлгийн эзэн ш. Эндүүрч ташаарч бодсоноос
Уясан уяа нь багадаад
Унасан хүүхэд нь балчирдаад
Барьсан ташуур нь богинодоод

Үлий, манхан дайралдаад
Үргэлж саатал тохиолдолд

Үсэрч гарсан боловч
Үхэр тэрэг шиг хоцорч
Энэ жилийн Баян ходоод боллоо Ирэх жилийн түмэн эх болно гэж бий.
Морь цоллох монгол эрдэмд чухамхүү нутаг нутгийн малчин түмний ур ухаан нэвт шингэсний учир морь, тэмээ цоллох олон хувилбарыг цуглуулан хэвлэж олны хүртээл болговол юутай сайхан бэ.

(Өнөөдрийн монгол 130/300)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button