Монгол морины түүхийг судлах уу

Өвөг дээдсийн унаа, нөхөр нь болсон морийг магтахгүй байхын аргагүй. Тиймээс Монголын байгалийн түүхийн музейн хамт олон Монгол морины түүх сэдэвт үзэсгэлэнг зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн нь Их Монгол улс байгуулагдсаны 800, Ардын хувьсгал ялсаны 85 жилийн ойл зориулан гарч байгаа бөгөөд наадамчин олонд таалагдана гэдэгт найдаж байгаа ажээ. Yзэсгэлэн нээлтээ өчигдөр хийсэн бөгөөд морьтой холбоотой домог, хэрэглээ гэх мэтчилэн олон зүйлс тавигдсан байсан. Өөрөөр хэлбэл энэхүү үзэсгэлэнд ирснээр эмээл, хазаар, хусуур, сур, дөнгө гэх мэтчилэн танин мэдэхүйн ач холбогдолтой эд зүйлсыг үзэх боломжтой.
Yзэсгэлэнд Монголын цэргийн музей, Хэнтий аймгийн музей, Дундговь аймгийн мүзей, Сүхбаатар аймгийн музей оролцож байгаа бөгөөд аймаг тус бүрээс ирсэн морины хэрэглэл үзмэр боон тавигдсан байсан.
А.Баярмаа Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button