Х.Батсайхан Их дээд сургулиудын талаарх мэдээллийг МОХ өгч байгаа

багтам цөөн бөгөөд тогтмол үйл ажиллагаа явуулдаг бүүр ч цөөн. Үүний нэг нь Монголын оюутны холбоо. Жил жилийн элсэлт, оюутны бичиг баримт, нийгмийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийддэг энэ байгууллагын талаар дэд ерөнхийлөгч Х.Батсайханаас тодруулсан юм.

Монголын оюутны хобооны талаар ярилцлагаа эхэлье?

Монгоын оюутны холбоо 1942 онд байгуулагдсан төрийн бус олон нийтийн байгууллага. 2 жил тутам хуралдаж удирдах зөвлөлийг шинэчилдэг бөгөөд дээд боловсролын салбарт хөндлөнгийн хяналт тавьдаг, оюутны эрх ашгийг хамгаалах зорилготой.

Зуны амралт эхэлчихлээ. Одоо оюутнуудад зориулан ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна вэ?

МОХ жилийн эхэнд хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргасан байдаг. Энэ зуны хувьд хичээлийн бус цагаар оюутнуудын хөдөлмөр эрхлэх асуудлаар гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Мөн

-Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Тодруулбал оюутныг хичээлийн бус цагаар хөдөлмөр эрхлэхийг дэмжиж, тэдний ажилд авч байгаа байгууллагыг төрөөс дэмждэг тогтолцоог бий болгомоор байна. Энэ талаар МОХолбооноос Хөдөлмөрийн тухай хуулинд Оюутны хөдөлмөр эрхлэх тухай гэсэн бүлэг оруулах санал дэвшүүлснийг УИХ-ын гишүүд дэмжиж байгаа бөгөөд хэрэгжинэ гэдэгт найдаж байгаа.

-Хөдөө орон нутгийн оутнуудад өвлийн замын зардалыг ялгаваргүйгээр олгох. Тодруулбал оюутныг төмөр замын дагуу хөнглөлттэй үнээр зорчих санал дэвшүүлсэн нь дэмжигдээд байгаа.

– Оюутнуудын эрүүл мэндийн даатгалын болон бусд асуудлыг төр засгаас шийдвэрлэдэг болгох талаар анхааран ажиллаж байна. Энэ жилийн хувьд Ерөнхийлөгч болон ерөнхий сайдтай уулзсан бөгөөд 1000 оюутны байр барих талаар саналаа өгсөн бөгөөд нааштай хариу аваад байгаа. Энэхүү 100 оюутны байр нь Баянзүрх дүүргийн оюутны Б хотхонд баригдахар төлөвлөөд байгаа.

Yндэсний их баяр наадам болох гэж байна. МОХ ямар ажил хийж байна?

Ардын хувьсгал ялсаны 85 жилийн ойн нээлтийн ажиллагаанд МОХ 500 оюутныг зохион байгуулалттайгаар оролцуулж байгаа. Ганц наадмаар ч бус Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ажлын хүрээнд оюутнуудыг уриалан олон ажил хийхээр төлөвөөлөөд байгаа. Yүний нэг жишээ нь зам тээвэр аялал жуулчлалын яамны дэргэд МОХолбооны нэг клуб байгуулан аялал жуулчлалын чиглэлээр сурдаг оюутнуудыг дадлага хийлгэхийн зэрэгцээ ажиллуулж байна.

Элсэлтийн шалгалт саяхан болж өндөрлөсөн. Элсэлтийн талаар МОХ санал гомдол ирсэн байх гэж бодож байна.

Элсэлтийн шалгалтын үеэр цөөнгүй хүүхдийн эрх ашиг зөрчигдснийг олон нийт мэдэж байгаа биз ээ. Эдгээр хүүхдийн асуудлыг БСШУЯам шийдэж байгаа. Тиймээс ерөнхийдөө энэ жилийн элсэлтийн шалгалтын асуудал шийдэгдээд дуусаж байна. Харин сургуулийн элсэлт ихээхэн учир дутагдалтай болж байна. Өөрөөр хэлбэл хөдөө орон нутагт дарга нарын хүүхдүүд эхэлж хувиар авч байна гэсэн санал гомдол ирж байсан. Харин нийслэлд элсэлт авах эрхийг нь хаасан их дээд сургуулиуд оюутан элсүүлж байна. Мөн их дээд сургуулиудад бүртгүүлэхдээ хахууль өгч өндөр оноогоор тэнцсэн болж хувиар авч байгаа талаар мэдээлэл ирдэг. Ингэснээр үнэхээр өндөр оноо авсан хүүхдүүд хүссэн сургуульдаа орж чадалгүй чанаргүй сургуулиудад орж байгаа. Тиймээс энэ талаар бас анхаарч ажиллана.

чанартай, чанаргүй их дээд сургуулийг элсэгчид мэдэх аргагүй. Танайх элсэгчидэд энэ талаар мэдээлэл өгч байгаа юу?

МОХ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран хувийн их дээд сургуулиудад шалгалт хийсэн. Энэ талаараа ч олон нийтэд мэдээлэл түгээсэн. Шинэ элсэгчидэд зориулан МОХ чанартай болон чанаргүй сургуулиудын талаарх мэдээллийг өгч байгаа. Мөн хаяг байршил, ямар шалгуурыг давж сургуульд элсэх тухай дэлгэрэнйгү мэдээллийг МОХолбооны байран дээр өгч байгаа. Элсэгчидэд зориулан хэлэхэд элсэлт авахгүй сургуулиудын нэг нь орчуулагчын Хан-хөхий, Мюзик холл, Олон улсын бизнесийн сургууль зэрэг дээд сургууль юм. Энэ мэтчилэн элсэлт эрхээ хасуулсан сургуульд сурч эрх ашгаа хөндүүлэхгүй байхын төлөө МОХ ажиллаж байгаа.

Оюутны эрх ашиг зөрчигдөж байгаа баримтаас дурдахгүй юу ?

Боловсролын системийн гажуудлаас бож өнөөдөр оон оюутан хохирч байгаа. Өөрөөр хэлбэл Ирээдүй дээд сургууль нэг ч удаа хичээлд сууж үзээгүй хүнд диплом гаргаж өгсөн байгаа юм. Үүнээс гадна оюутны эрх ашиг зөрчигддөг нэг хэлбэр бол сурууглийн дампуурал буюу үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгйү болох. Тодруулбал Энэрэл, Монгол арга, Монгоын нууц товчоо гэсэн гурван сургуулийн үйл ажиллага явуулах эрхийг нь хассан. Тэгэхээр энэ сургуулиудын оюутнууд хохироод үлдэж байгаа. Ингээд тэдгээр оюутнууд ижил мэргэжлийн сургалт явууулж байгаа сургуульд орох болж тодорхой хэмжээний чирэгдэл учирдаг. Дан ганц энэ сургуулийн оюутнууд ч бус энэ сургуульд суралцаж төгссөн хүмүүсийн диплом, дөрвөн жилийн хөдөлмөр нь хэрэггүй цаас болж байна. Тиймээс элсэгч төгсөгч сурч байгаа оюутнууд хамгийн ихээр хохирч байнаа. Тиймээс элсэгчид танил талаасаа асууж тодорхой хэмжээний мэдээлэлтэй байх шаардлагатайг онцлон дурдья.

Шинэхэн оюутнуудад бяцхан зөвлөгөө өгөх үү

элсэгчид болон эцэг эхчүүдийн толгойг өвтгөдөг асуудлын нэг бол сургалтын төлбөр. Харин энэ асууулыг Төрийн сангийн тэтгэлэг тодорхой хэмжээнд шийдэж өгдөг бөгөөд үүнд нь МОХ зуучилж мэдээллээр хангадаг.
Дан ганц сургалтын төлбөрийн талаар ч бус өөр олон талын мэдээлэл өгдөг. Тухайлбал элсэн орсон сургуулийн дотуур байр болон нийгмийн асуудалаа хэрхэн шийдвэрлэх гэх мэтчилэн олон талын зөвлөгөө өгдөг.

Мөн 9-р сарын эхний долоон хоногт шинэ оюутнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг. Давуу тал нь харъяалалгүй ч өөрийн байгаа газрын эсвэл сургуулийн байрлаж буй дүүргийн эмнэлгтээ үзүүлэх боломжтой.

Хэрэв гадаад сурах гэж буй бол бид байнга мэдээлэл өгч байгаа. Манай вэб сайтаас ч мэдээлэл авч болох болмжтой.

энэ жил ямар сургууль сургалтын төлбөрөө нэмж байгаа вэ

сургалтын төлбөр нэмэх эсэх нь тухайн сургуулийн удирдах зөвлөлийн хурлаар шийгддэг асуудал. энэ жилийн хувьд ШУТИС сургалтын төлбөрө нэмэх төлөвтэй байгаа. хэрэв сургуулиуд сургалтын төлбөрөө нэмж байгаа бол сургалтын чанар мөн сайжрах ёстой. Тиймээс оюутнууд энэ тал дээр бас анхаарч шаардлага тавих хэрэгтэй. МУБИС, МУБИС, ХААИС, Ангаах зэрэг их сургуулиудын удирдах зөвлөл хуралдаагүй учраас сургалтын төлбөр нэмэх үгүй нь шийдэгдээгүй байна. Тиймээс их дээд сургуулиуд удирдах зөвлөлын хурлыг зарлан хуралдах шаардлагатай.

А.Баярмаа Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button