Монголын нууц товчооны хосгүй эхийг заллаа

Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгч Монгол түмний их бахархал, дэлхийн хүн төрөлхтөний оюун соёлын их өв болсон МНТ-ны хосгүй нэг хувийг бүтээж, Төрийн ордонд хүндэтгэн залах зарлиг гаргасан билээ.Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу манай улсын 10 гаруй шилдэг эрдэмтэн судлаачид Монголын нууц товчооны сонгомол эхийг бэлтгэж, 70 гаруй уран бүтээлч ур ухаан, хөлс хүчээ шингээсэн Монголын нууц товчооны хосгүй нэг хувийг олон түмэнд танилцуулах,монгол зон даяар дуудан сонсгох хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.
Монголын нууц товчооны хосгүй нэг хувийг шижир алт, цалин цагаан мөнгө, эрдэнийн чулуугаар урлан бүтээсэн бөгөөд энэхүү эрхэм дээд номын шүтээнийг мялааж МУ-ын Ерөнхийлөгч Энхбаяр үг хэлсэн юм.

Монголын ард түмний оюуны бүтээлийн охь манлай, түүх соёлын хосгүй өв болсон энэхүү бүтээлийг Төрийн Ордонд хүндэтгэн залах бөгөөд Цагаан сар, Үндэсний их баяр наадам, Улс тунхагласаны ойн баярын өдрөөр олон нийтэд танилцуулж, дуудан сонордуулж байх тухай Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг гаргажээ.
үideo2
Энэхүү түүхэн ёслолын ажиллагаанд манай бухан шашины Гандантэгчилэн хийдийн тэргүүн Чойжамц, Бурханч лам Пүрэвбат нар оролцож байсан бөгөөд манай сурвалжлах баг уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.
үideo3
МНТ-ны хосгүй эхийг монгол зон олондоо дуудан сонордуулах анхны ёслолыг МУ-ын Хөдөлмөрийн баатар, доктор профессор Дашцэдэн, МУИС-ийн багш Жамъянсүрэн, 1-р сургуулийн сурагч Зол-Эрдэнэ нар гүн хүндэтгэлтэйгээр гүйцэтгэлээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button