1 наснаас 1 нас 6 сартай хүүхдийн хийх дасгал хөдөлгөөн /өдөрт/

Саваа модны 1 үзүүрээс хүүхдээ бариулж нөгөө үзүүрийг өөрөө барьж хүүхэдтэйгээ хамт сууж босох дасгал хийнэ. /4-6 удаа/

Газар байгаа бөмбөгийг өөрөөр нь авахуулж дээш шидүүлэх /4-6 удаа/

Хүүхдийг цагираг дундуур мөлхүүлэх эсвэл бөхийлгөн гүйж гаргуулах /3-4 удаа/

Бөмбөг барьж суугаад заасан зүгт өнхрүүлэх /7-8 удаа/

Хүүхдийн өмнө саваа мод мэтийн саад тавиад дээгүүр нь алхуулж тэнцвэрийг олуулах, туслах шаардлагатай бол түших /2-3 удаа/

Урд нь тоглоом тавиад бүсэлхийгээр нь барьж урагш тонгойлгож авахуулах /3-4 удаа/

10-15 см өргөн вандан сандал дээгүүр хөтлөөд явуулах, 35-40 см өндөр сандал, орон дээр авирч гаргуулах /2-3 удаа/

Зогсоод бөмбөгийг газар ойлгоод авах /5-6 удаа/

Хүүхдээ араас нь удаан хөөж гүйж тоглох /5-6 минут 5-6 удаа/

Physical execises
Орчуулсан Michelle

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button