Азарганы уралдаанд хээр азарга хол тасархай орж ирлээ

Хурдан азрагны уралдаанд Архангай аймгийн Төвширүүлэх сумын харъяат Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын дарга Жаргалсайханы хээр азарга хол тасархай орж ирж түү магнайг авсан. Удаад нь Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат Улаанбаатар Төмөр замын Жанчивын Бор азарга орж ирсэн.
Айргийн тавд Төв аймгийн Баян сумын харъяат Ганхуягын хонгор азарга, Төв аймгийн Баянцогт сумын харъяат Эрдэнэбатын зээр азарга, Өвөрхангай аймгийн харъяат АПУ компаний захирал Батсайханы зээрд хурдалж уясан эзэн, унасан хүүхэд хурсан олноо баярлуулсан.
Энэ жилийн хурдан морины хувьд гурван телевив шууд дамжуулж үзүүлж байгаа. харин хүүхдийн номер дугаар тод бус байснаас болж тайлбарлахад хүндрэлтэй байгааг тэд хэлж байлаа.
Азарга 23 км зайд уралддаг бөгөөд энэ жилийн хувьд нийт долоон азарга бахардаж, 14 морийг сэргээж, 10 хүүхэд унаж бэртсэн мэдээ байна. Малын эмчийн дүгнэлтээр морьд өлдөж бахардсан гэсэн дүгнэлт гаргасан байна.
Уяачдын туршлага мэдлэгээр уяа сойлго нь таарсан, унасан хүүхдийн ухаан самбаагаар хурдалсан үе үеийн хурдан ажнайн тэргүүн азарганы наадам ямар нэг будлиан байхгүй сайхан болж өндөрлөсөн.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button