Баяр наадам 2 дахь өдрөө сайхан үргэлжилж байна

Улс хувьсгалын 85 жилийн ойн баярын мэндийг Оллоо вэб сайтын зүгээс хүргэж баяр наадмын 2 дахь өдрийн мэдээ мэдээллийг цаг тухайд нь уламжилж байна.
Энэ жил нар хур тэгширсэн сайхан наадам болж, наадамчдын сэтгэл тэнүүн, морь хурдан, бөх хүчтэй, сум мэргэн өнгөтэй сайхан үргэлжилж байна.

Яг одоо төв цэнгэлдэхэд хүчит бөхийн барилдааны 2-ын даваа үргэлжилж байгаа бөгөөд мөн яг энэ үед Хүй долоон худагт хурдан морины их насны уралдаан элдэв будлиангүй сайхан болж барианд орлоо. Та бүхэнд удахгүй морины комиссын хуралдаж шийдсэн, их насны морьдын уралдааны байр эзлэсэн дүнг хүргэх болно.

Та бүхэн сайхан наадаарай!

/bolod.m/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button