Шагай харвааны багийн тэмцээний аваргууд өнөөдөр тодорно

Үндэсний их баяр наадмын тэмцээний албан ёсны 4-дахь төрөл болох шагайн харвааны тэмцээнд хот хөдөөгийн 38 багийн 300 гаруй шагайчид цэц мэргэнээ сорьж байна. Сүүлийн үед энэхүү спортын төрөл нь маш эрчимтэй хөгжиж байгаа манай манай уламжлалт наадмын нэг юм. Өчигдөр шагай харвааны асарт Монгол улсын ерөнхийлөгч, төрийн түшээд хүрэлцэн ирж үзэж сонирхсон. Мөн нийт шагайчдад амжилт хүсэж байсан.

Үндэсний их баяр наадмын эрийн гурван наадмыг дөрөв болгож долоо дахь жилдээ явагдаж байгаа шагайн харвааны тэмцээнд энэ жил хөдөө орон нутгаас олон багийн шагай харваачид оролцож байгаагаараа ихээхэн онцлогтой болж байгаа юм. Мөн энэхүү өвөрмөц спортын төрлийг гадаадынхан ихээр сонихдог аж.

Монгол үндэсний шагай харвааны багийн тэмцээний аваргууд өнөөдөр тодорно.

/Б.М/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button