ХБНГУ-ын Будестагийн Ерөнхийлөгч Норберт Ламмерт Монголчуудтай хамт наадамлаж байна

Их Монгол 800 жилийн ойн баярын үеэр манай улсад дөрөв хоногийн айлчлал хийж байгаа ХБНГУ-ын Будестагийн Ерөнхийлөгч Норберт Ламмертийн айлчлал Монголын бурхан шашны төв Гандан Тэгчилэн хийдэд зочилж их шүтээн Жанрайсаг бурханыг үзэж тэргүүн хамба Ж.Чойжамцтай уулзсанаар эхэлсэн.
Уулзалтын үеэр хамба хүндэт зочинд Монголын бурхны шашны үүсэл, түүх мандаж буурч, эргэн сэргэсэн тухай товч танилцуулж сонирхуулсан.
Дараа нь Ноён Ламмерт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцож хязаалан насны морины уралдаан үзэж сонирхон уяач айлаар орсон. Мөн Монгол улсын Ерөнхийлөгчид бараалхсан. Түүнийг дагалдан ХБНГУ-ын Бундестагийн хэд хэдэн гишүүн, тус улсын ГХЯ-ны ажилтанууд иржээ.
/B.M/