Баяр наадмын арга хэмжээнд олон улсын өндөр дээд төлөөлөгчид оролцож байна

Манай баяр наадмын нээлтэнд дэлхийн 30 гаруй орны 300 гаруй хүндэт зочид, олон улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтнууд жуулчид хүрэлцэн ирж оролцож өргөн дэлгэр сайхан болж байна.

Нар хур тэгширсэн Монгол түмний баяр наадмын арга хэмжээний нээлтэнд ОХУ-ын Засгийн газрын дарга Фрадков гэргий дагалдан яваа хүмүүсийнхээ хамт, ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Норберт Ламмерт, Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын эрхэм дээд ханхүү Йоркийн гүн Эндрю, БНХАУ-ын даргын тусгай элч Сю Куанди, Белгийн вант улсын парламентийн гишүүн Лук Густан, Финляндын парламентийн гишүүн Пентти Тиусанен, Норвегийн вант улсын Стортингетийн дэд дарга Карл Хаген, БНСУ-ын Үндэсний Ассамблейн Солонгос- Монголын бүлгийн дарга Жөн Жан Сөн, Японы Хөдөө аж ахуй, загас агнуурын сайд Накагава Шоичи, Киргизийн Соёлын сайд С.Раев, БНТУ-ын үндэсний их хурлын дэд дарга Садык Якут, ЮНЕСКО-гийн Бээжин дэхь төлөөлөгчийн газрын захирал Я.Аошима, Арабын нэгдсэн Эмират, Бангладеш, Чили улсаас манай улсад суугаа элчин сайдууд зэрэг хүмүүс зочдоор оролцож баяр хүргэсэн.

Мөн дэлхийн томоохон сувгууд, интернэт вэб сайтуудаар Их Монгол 800, Ардын хувьсгалын 85 жилийн баяр наадмын арга хэмжээний тухай мэдээлсээр байна.

/Болод.М/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button