Хуурамч тасалбар элбэгшиж, тасалбарын үнэ дамлагдаж, халаасны хулгай ихсэж байгааг сэрэмжлүүлж байна

Тухайлбал төв стадионруу орох тасалбарыг хувь хүмүүс их хэмжээгээр хуурамчаар үйлдэж зарж байгааг цагдаагийн ажилтанууд илрүүлсэн байна.
Мөн тасалбарууд ченжүүдийн гарт төвлөрч 10-15.000 хүртэл өндөр үнээр дамлагдаж байгаа явдал юм. Энэ тал дээр холбогдох албаны хүмүүс зохион байгуулагчид анхаарлаа хандуулах шаардлагатай байна.
Наадамчдын тав тухыг алдагдуулж хохироож байгаа бас нэг асуудал бол халаасны хулгай их байгаа явдал юм. Гадны дотны наадамчдын анхаарал болгоомжгүй байдлыг ашиглан хулгайн хэрэг маш гарч байна.
Иймд олон нийтэд анхааруулахад тасалбар авахдаа албан ёсны тасалбар борлуулах цэгүүдээс худалдан авах мөн халаасны хулгайч нараас эд зүйлсээ хямгадаж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
/Болод.М/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button