Гадаадуудыг гайхшруулсан Монгол наадам

тунхаглаж өргөн дэлгэр тэмдэглэж байгаа билээ. Энэ жилийн наадмийг гадаадын 400 орчим сэтгүүлч сурвалжлах эрх авсан бөгөөд бөхчүүд нь хүчирхэг, морь нь хурдан, унаж буй хүүхэд нь сэргэлэн, харваачид нь мэргэн сайхан наадамладаг ард түмэн байна гэж байсан юм.

Төв цэнгэлдэхийн гадаа буй борлуулалтын цэгүүдэд гутал хувцас, хоол ундаа, дурсгалт эд зүйлс гэх мэтчилэн хүний бүхий л хэрэглээ байгаа нь гадаадынханы анхаарлыг ихээхэн татаж байсан. Ялангуяа наадамчин олон хуушуур олж идэх гэж дугаарлан зогсож байгааг харсан гадаадын жуулчид дутахгүйг хичээж тос ихтэй нар сар гэрэлтсэн цөөхөн хуушуур авсанаа ганц нэг амссан болоод орхиж байна лээ.
Сурын болон шагайн харваа харин гадаад иргэдийн анхаарлыг дээд зэргээр татаж байсан. Тодруулбал Солонгосын сэтгүүлчид эмэгтэй хүн сур харваж байгааг хараад ихээхэн сонирхож энэ талаар нэвтрүүлэг хүртэл бэлтгэхээр ханцуй шамлан ажилдаа орлоо. Гадаадуудын хувьд шагайн болон сурын харваа нь холын зайнд буй жижигхэн зүйлийг онож байгаа нь ихээхэн гайхшрал төрүүлж зарим харваачидтай зурагаа авхуулан байгаа харагдсан.

Хурдан Морь унаж буй хүүхдийг хараад бишрэн гарын үсгийг нь авч байсан. Адуунаас айдаг гададын иргэд Млнгол хүүхэд тэр том адгуус-ыг номхруулан хурдалуулж байгаа нь биширмээр харагдсан. Монголд анх удаа ирж байгаа гадаадын иргэд Молнгол морь европын морийг бодвол арай өөр юм байна гэж наадамчин олынг инээлгэж байсан. Мөн морь унаж, хажууд нь зурагаа татуулан жоохон хүүхэд мэт хөл нь газар хүрэхгүй баярлаж байна лээ. Морины зарим галаар орж айраг амсаад ямар сонин амттай юм бэ? Сүү бас ийм амттай болдог юм уу хэмээн гайхаж байсан.

Хүчит бөхийн барилдааныг хараад Монголчууд ийм болоод л сумо болон жүдо бөхийн төрөлд амжилт үзүүлдэг юм байна хэмээн дүгнэлт хийсэн. Ялангуяа японы сурвалжлах хэсэг Монгол үндсэний бөхийн талаар нэвтрүүлэг бэлтгэхээр ирсэн ажээ. Тэдний нэвтрүүлэгийн гол санаа нь Монголын сумочид бага наснаасаа ноцодож эхэлсэн бөгөөд үе дамжсан бөхийн удамтай хүчирхэг Монголын хөвгүүдийн амжилтийн нууц юм. Тиймээс дэлхийн талыг эзэлж байсанЧингэсхааны үр сад амжилт үзүүлэхгүй бол нэр нь сэвтэнэ гэсэн санааг агуулж байгаа талараа манай сурвалжлах хэсэгт тайлбарлсан юм.

Юутай ч энэ жилийн наадам гадаадуудын хувьд үзэх зүйл ихтэй, гайхшруулж чадсан юм. Энэ нь Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг болон баяр наадмийг зохион байгуулах комисс ажлаа сайн хийснийг баталж буй хэрэг юм.

А.Баярмаа Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button