Гол, үерийн ус 9 хүний амийг авлаа

талаар мэдээлэл ирээгүй тайван байсан байна. Харин хөдөө орон нутагт их хэмжээний бороо хур орсны улмаас Хөвсгөл аймагт зургаан хүн үерийн усанд живсэн таагүй явдал гарсан билээ. Энэ талаар тодруулахад одоогоор хайгуулын ажил хийгдэж байгаа ажээ. Хайгуулын баг Риненлхүм, Их уул сумд нийт гурван хүнийг хайж байгаа юм байна.

Харин өчигдөр нийслэлийн Хан-уул дүүрэгт тодруулбал био комбинатад хоёр иргэн голын усанд хөл алдан живсэн хэрэг гарлаа. Одоогийн байдлаар нийслэлийн онцгой байдлын алба хайгуулын ажил хийж байгаа бөгөөд иргэдэд сэрэмжлүүлэг хийж байсан. Тодруулбал баяр наадмийн үеэр нийслэлийн иргэд гол усны хажууд ихээр амардаг бөгөөд согтуу хөлчүү үедээ голын усанд орж хөл алдан амь насаараа хохирох явдал цөөнгүй гардаг. Тиймээс амралт зугаалгаар явахдаа гол усанд орохгүй байх орсон тохиодолд хамт явж буй хүмүүс нь давхар хяналт тавьж байх хэрэгтэйг анхааруулж байсан.

Мөн наадмийн өдрүүдээр зарим нутагт бороо их орох бөгөөд үерийн усны замд буусан айлууд нүүж өөрийгөө болон өрөөл бусдыг хамгаалах хэрэгтэй гэж сэрэмжлүүлж байна.

Энэ жилийн наадмийн үеэр бороо хур их орсны улмааас цөөнгүй хүн амь насараа хохирсон хэрэг гарсан тул хөдөө орон нутаг болон нийслэлд үерийн замд буусан айлуудад дахин нүүх шаардлагас тавьсан. Хэрэв тавьсан шаардлагын дагуу нүүхгүй бол шуурхай арга хэмжээ авч албадан нүүлгэх талаар мэргэжилтнүүд хэлэлцэж байна.

А.Баярмаа Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button