Наадамчин олон хоолоо тохируулж чадсангүй юу эсвэл…

Энэ жилийн хувьд өрхийн эмнэлэгүүд баяр наадмийн үеэр ажилаагүй учир 103т хэвийн үетэй харьцуулахд олон дуудлага ирсэн байна.

Наадмийн үеэр хуушуур ховор байсан бөгөөд иргэдийн гэдэс дотор эвгүйрхсэн дуудлага урьд жилүүдийнхийг бодвол харьцангуй бага байсан ажээ. Гэхдэээ өчигдөр өнөөдрөөс хуушуур элбэгшиж, айраг цагаа наадмийн талбайгаар борлуулгдаж эхлснээр иргэдийн гэдэс дотор эвгүйрхэж эхэллээ. Энэ нь дайны хажуугар дажин гэгчийн үлгэрийг үзүүлж зарим иргэд нар сар гэрэлтсэн хуушуур, юу нь мэдэгдэхгүй зүйл хөвж байсан квасаар олон нийтэд үйлчилж байсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар шалгалт хийж хураасан байна. Мөн нийслэлийн мэргэжлийн хяналтийн газраас айрагны гэр байгуулах зөвшөөрөлийг олон шатны зөвшөөрөлтөй өгч байгаа. Энэ нь учиртай бөгөөд тодруулбал сүүлийн үед айрагны гэрүүд архины хольцтой, ус их хийсэн айргаар иргэдэд үйлчилж эрүүл мэндээр тоглож байгаатай холбоотой ажээ. Нийслэлийнхэн наадмийн талбайгаас гадна амралтын газар явж шорлог, хорхог явуулын хүнээс авч хордлого болж байгаа. Тйимээс өөрийнхөө эрүүл мэндийг бодож худалдан авахйгү байхыг анхааруулж байсан. Юутай ч наадамчин олон хоолоо тохируулан идэж, хүнсний бэлэн бүтээгдэхүүн худалдан авахдаа шалган харж байх хэрэгтэйг эмч нар анхааруулан хэлж байсан. Мөн айраг уусны дараа тостой хуушуур, шорлог, хорхог идэх нь гэдэс дотрыг хямруулдаг юм байна.

Наадмийг зохион байгуулах комисс Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулах зөвшөөрөл авсан иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт тавьсан нь эрүүл наадамдах эх үндсийг тавьж өгсөн ч хяналтаа дахин чангатгах хэрэгтэй гэж олон нийт үзэж байсан.

Хэрэв наадмийн талбайгаас хүнсний муудсан, үнэр орсон бүтээгдэхүүн байвал мэргэжилтнүүдэд шуурхай хандан ард иргэдийг хамгаалах хэрэгтэйг наадамчин олонд анхааруулж байна.

А.Баярмаа Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button