Д.Сумъябазар зодог тайлахгүй

Начны найраанд учраа бөхийнхөө цолоос хамаарч мөнгөний хэмжээ хэлбэлзэдэг гэх. Харин аваргын цол 200 сая төгрөгний өртөгтэй бололтой.
Өөрөөр хэлбэл энэ жилийн наадамд Д.Сумъяабазар түрүүлэх нүхээ эртнээс малтсан сурагтай. Сураг сонсох нь ээ тэрээр 5-р сарын сумо бөхийн барилдааныг үзэхээр журмын нөхөд болох Д.Амаржаргал, Г.Өсөхбаяр нарыг дагуулан явж тус бүрд нь 100 саяыг атгуулсан гэх. харин доллар атгуулсан уу төгрөг атгуулсан уу хэн ч үүнийг мэдэхгүй байна. Наадмийн түрүү авахад уг хоёр бөх түүний жаргалын замд садаа болсон учраас ийнхүү хахууль өгч аваргын цолыг атгахаас өөр арга олдоогүй ажээ. Учир нь Д.Сумъяабазар Г.Өсөхбаяр аваргатай зургаан удаа наадмийн үзүүр түрүү булаалдаж бүгдэд нь шахуу унаж байсан түүхтэй. Тэрээр ийнхүү аварга болох замаа цэвэрлэснээр түрүүлэхгүй бол зодог тайлана гэж наадамчин олноо айлгаад авсан. Харин энэ жил тэрээр түрүлсэн болохоор зодог тайлахгүйгээр цашид наадамчин олноо баярлуулах боллоо.
Харин наадмийн түрүүг авахад тусалсан журмийн нөхөр болох Г.Өсөхбаяр нь мөнгөөрөө Монголын тэргүүн баячуудын гангараа болсон Хаммер жийп авсан ажээ.
Юутай ч энэ жилийн наадам дэлхий дуугаа хадуулан дэнж хотойтол наадлаа.

Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button