Дааганы уралдаан

Гуравдугаарт Ховд аймгийн Дарви сумын харъяат Батчулууны Мөнхтөрийн таван цагаан ширээт зуузай, дөрөвдүгээрт Түлш эрчим хүчний дэд сайд Түндэвийн Энхтайваны хээр алаг зуузай хурдаллаа.

604 дугаартай Сүхбаатар аймгийн харъяат Амарын Балжиннямын унаж хурдлуулсан хээр алаг зуузайн уяа сойлгыг Тод манлай уяач Гарамжавын Сандуйжав тааруулсан байгаа. Сүхбаатар аймгийн Наран сумын харъяат Батсүхийн Төмөрсүхийн бор хоёр нүдтэй загас наадмын ногоон талбайд торгон жолоогоо өргүүлэхээр болж, дааган насандаа улсынхаа их баяр наадамд айрагдсан юм.
Эртний даншиг наадмын нутаг Хүй долоо худагийн ногоон дэнжийн тоосыг өглөөний ургах нартай зэрэгцэн босгож, гарааны зурхай руу ижийдээ хоргодон эргэн эргэн харсаар явсан нялх буянууд аргагүй л хурдны удмын шандас заан давхиж, барианд орсон.

Уралдаж байгаагаа ч ухаарахгүй, ижийдээ яаран давхих дааганы уралдааныг үзсэн хэн хүний нүдэнд нулимс цийлэгнэж, хамрын самсаа шархирахгүй байхын аргагүй. Хөл нь чангарч, шандас нь жигдэрч амжаагүй өхөөрдөм нялх амьтад уралдааны замаасаа хадуурч, бүр уралдахаа мартан үлдэх нь бий.

Энэ жилийн баян ходоодоор Архангай аймгийн Өндөр улаан сумын харъяат Бат-Эрдэнийн Ундрахбаярын бидэрт хул арвай тодорч, наадмын ногоон талбайд энэ жилийн баян ходоод ирэх жилийн тод магнай хэмээн цоллуулсан. Хэнтий аймгийн Баянмөнх сумын харъяат Тэрбишийн Энхболдын уяа сойлгыг нь тааруулсан бидэрт хул арвай 300 орчим хурдан буянаас 81-д орж ирсэн. Тодруулбал, Эхний наян даагаар тасалж, наян нэг дэхийг нь баян ходоодоор цоллосон юм.

ардын хувьсгалын 85-н жилийн ойн баяр наадмын хурдан дааганы уралдааны жинхэнэ баян ходоод бол гарааны зурхайгаас эргээд удалгүй сууж, бусдаасаа хол хоцорсон хурдан буян Увс аймгийн Тэс сумын харъяат Дамирангийн Баатаржавын сартай хээр мухар олом даага юм.

Өмнөх хоёр өдөр уралдсан хурдан морьдын уралдаан бүх насандаа булхайтай, будлиантай болсон байгаа. Наадмын гурав дахь өдөр хурдалж, отголсон нялх ажнайн уралдаан уясан эзнийг нь бухимдуулж, унасан хүүхдийг нь нулимстай буцаасангүй. Хэл ам, хэрүүл тэмцэлгүй, зохион байгуулалт сайтай болж өнгөрсөн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button