ДОХ-ын эсрэг шинэ эм худалдаанд гарлаа

Нэгэн зэрэг олон төрлийн эм уудаг хүмүүст зориулагдсан. Bristol-Myers-Squibb, Gilead Sciences гэсэн компаниуд Atripla нэртэй энэ эмийг хамтран бүтээжээ. Гэхдээ эн эмийг сар уухад дунджаар 1000 доллараас багагүй хэмжээний зардал гаргах тул нэлээд мөнгөтэй хүмүүс л авч хэрэглэж чадах юм байна.

Тодруулга Өнөөдөр дэлхий дээр ДОХ-ын вирусын халдвар авсан 42 сая орчим хүн аж төрдгөөс гурваны нэг гаруй нь Африк тивд, Сахарын цөлөөс өмнөш бүс нутагт аж төрж байна. Энэ бүс нутагт насанд хүрсэн гурван хүний нэг нь ДОХ-ын халдвартай. Дэлхий дээр ДОХ-ын халдвар авсан хүмүүсийн тоо өдөр болгон 14 мянгаар нэмэгдэж байдаг бөгөөд ойрын жилүүдэд Ази бүхэлд нь нөмрөх аюул тулгараад байна.
olloo.mn