Лонхтой шар айрагны төрсөн өдөр өнөөдөр

Энэ эрхмэн Христийн шашны нэртэй номлогч байсан төдийгүй загасчлах, шар айраг уух дуртай нэгэн байсан гэнэ. Бурханыхаа номыг айлдаж дуусаад шар айргаа, загасны дэгээтэй аваад Темза мөрнийг зорьдог. Шар айргаа торх, эсвэл ширэн дашмаганд хийж авч явна. Гэтэл нэг удаа авч явахад хялбар, халаасанд багтана гэж үзээд дарсны лонхонд юүлээд, цалгиулахгүйн тулд үйсээр бөглөсөн байна. Нэг сайхан нартай өдөр лонхтой шар айргаа голын эрэг дээр мартаж явчихаад нэлээд хэдэн өдрийн дараа санамсаргүй таарчээ. Тэр таарсан өдөр нь 1568 оны 7-р сарын 13. Мань эр хожим сүмийнхээ цаг тооны бичигт энэ талаар Би бөглөөг онгойлголтол буу буудчихсан мэт чанга дуу гарч онгойсон. Тэгсэн атлаа шар айраг амт чанараа алдаагүй, сайхан хөөсөрч байсан гэж тэмдэглэн үлдээжээ. Энэ нээлтийнх нь чимээ удалгүй Лондон даяар тархахад дундаж болох дээд давхаргынхан маш сайнаар хүлээн авч хурдан түгэхэд нь нөлөөлсөн гэдэг. Тэд шар айргийг шууд торхноос нь савлан өгдөг есөн зүйлийн хүмүүс цугларсан хямд, бохир пабууд, буурчийн газруудаар орох дургүй байжээ. Тиймээс лонхтой шар айрагны хамгийн анхны худалдан авагчид нь чинээлэг хүмүүс байсан байна.

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button