Наадмын хурдан морины уралдааны тойм

Төр ёсны маань баяр наадмын хурдан морь, хүчит бөх, сур харваа зэрэг эрийн гурван наадмыг шимтэн үздэг. Түүнээс хамгийн их сонирхол татдаг нь хурдан морины уралдаан байдаг. Тэр ч утгаараа энэ жилийн хурдан морины уралдаан Хүй долоон худагийн сэргэлэн ногоон дэнж дээр 3 өдрийн хугацаанд ёстой л дэнж хотойлгосон төр ёсны наадам болж өнгөрлөө.
Энэ жилийн хурдан морины уралдаан нар хур тэгширсэн маш сайхан өдөр болж наадамчин олныг баярлуусан билээ. Морины комисс хурдан морины уралдааныг сайн зохион байгуулахад хичээл зүтгэл гаргасан хэдий ч Их насны морьд гарааны зурхайд хүрээгүй ирсэн явдал нь наадамчин олныг сэтгэлийг гонсойлгосон явдал болсон. Уясан морь нь яаж давхих нь уяачийн бүтэн жилийн хөдөлмөрийн үр шимийг харуулдаг гэтэл сүүлийн үед морийг замаас нь дутуу эргүүлэх будилаан тарих хүүхдүүд маш их болсон тул дараа дараагийн наадмын хурдан моридыг ямар нөхцөлдтэй уралдуулаж байх талаар морины комисс доривтой шийдвэр гаргах хэрэгтэй байгааг энэ жилийн наадмын эхний өдрүүд харуулж байсан. 11 өглөө хурдан азрагны уралдаанаар наадам эхлэж нийт 300-аад азрага уралдсанаас Жаргалсайхны хээр азарга түрүүлэж, Жанчивийн буурал аман хүзүүд хурдалж, Энхбатын хул 3-аар тавхиж, Ганхуягийн хонгор 4-т хурдалж, Батсайхны буулин зээрд айргийн тавад давихсан билээ. Мөн энэ өдрийн Хязаалан насны хурдан морины уралдаанд Пунцагбалжирын хүрэн түрүүлж, Авгаансандангийн Батсүхийн Шарга 2-т давхиж, Дондогийн саарал 3-р хурдлаж, Жанцангийн хээр 4-т давхиж, Мөнхэрдэнийн хүрэн айргийн 5-д хурдалж хурсан олон наадамчдыг баясгаж чадсан. Тэгвэл наадмын хамгийн торгон агшин хурдан Соёолон насны морьдын уралдаан байдаг. Наадмын 2 дахь өдөр буюу 12-ны өдөр хурдан соёолон насны тоосонд орох гэсэн хэдэн мянган иргэд Хүй долоон худагийн сэргэлэн ногоон дэнжийг дүүргэсэн байлаа. Нийт 359-н соёолон үрээ уралдсанаас МУ-ын тод манлай уяач Оногийн уяаны Зам тээвэр аялал Жуулчлалын сайд Цэнгэлийн хээр үрээ өнгөлөн ирсэн нь хурсан олон наадамчидыг баярлуулсан торгон агшин болсон тэгвэл 2-т Макс Ганбаатарын сартай хүрэн үрээ аман хүзүүдэж, Батсайхны хонгор халзан үрээ гурвалсан бол төв аймгийн харьяа Мөнхбатын хээр үрээ 4 ирсэн. Гарсан цагаасаа аман хүзүүд хурдлаж хүүхэд нь унаж булгисан ч эрчээрээ давхисаар барианд ирсэн шарга соёолон ёстой л нэг наадамчин олныг цэнгүүлэх шиг болсон. Хэдийгээр хүүхэдгүй орж ирж 5-д хурдалсан ч нэгээр ухраж 6-д барих болсон. Тэгвэл 6-д орж ирсэн залуу уяач Төмөрийн бор хээр айргийн тавд багтаж төр ёсныхоо наадамд алтан жолоогоо өргүүлсэн билээ. Харин монгол улсын засгийн газраас баяр наадмын хуульд нэмэлт өөрчлөлт оруулаж гадаадаас оруулаж ирсэн моридыг тусад нь уралдуулах шийдвэрийг гаргасан билээ. Тэр ч утгаараа гадаад моридыг насны 2 ангилалд уралдуулаж азарга,их нас, соёолонд нийт 21 хурдан хүлэг уралдуулсан бол хязаалан, шүдлэн, дааганы ангилалд 16 хурдан морь уралдуулаж наадамчин олныг баясгаж байсан.

Ирэх жилийн наадам хол байна даа хол байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button