Нинжа нар уурхай руу дайрснаас болж хүний амь хохирлоо

Эмгэнэлт хэрэг явдал гарах эхлэл баяр наадмын эхний өдөр буюу долдугаар сарын 11-нд болжээ. Заамар сумын нутаг дэвсгэр дэх Монполимет компанийн алтны уурхайн эзэмшлийн бүс рүү энэ өдөр хүмүүс орж ирснийг хамгаалалтынхан буцаан гаргажээ. Гэтэл дараагийнх нь өдрүүдэд нэмэгдсэн 500-1000-аад нинжа-гийн хүчээр тус компанийн уурхайг дайрч орсон байна. Хамгаалалтын албаныхан арга хэмжээ авах гэсэн боловч энэ олон хүний дайралтад хүчин мөхөсджээ. Нинжа нарын уулгалан дайрах үеэр хүний амь нас хохирсон хэргийг одоо цагдаагийн байгууллага шалгаж байна. Компанийн ажилч-даас гурван хүн хүнд гэмтжээ. Мөн олон хүн бэртэл гэмтэл авсан байна. Нинжа нар Бидэнд хууль үйлчлэхгүй шүү хэмээн хашгиралдан дайрч байсан талаар уурхайн ажилчид цагдаагийнханд ярьжээ. Тэдний ингэж дайрч, эвдэлж, сүйтгэж байгаа бичлэг ч цагдаагийнхны гарт орсон бөгөөд заримыг нь саатуулан шал­гаж эхэлжээ.

Ер нь нинжа нарт уурхайгаас алт хайхаас арай өөр зорилго байсан бололтой. Тэмцэгч нинжа нар амьдардаг тосгоноосоо Мон-полимет-ийн уурхай руу машин хөлөглөн иржээ. Нин­жа нарыг 20-аад машинаар зохион байгуулалттайгаар зөөсөн талаар орон нутгийн зарим эх сурвалж мэдээлж байгаа юм. Мод, төмөр, чулуу, тэр ч бүү хэл буугаар зэвсэглэсэн нинжа нар уур­хайн ажилчдын байр, техникийн хашаа, агуулах руу дайрч, гартаа дайралдсан болгоноо эвдэлж сүйтгэсэн байна. Баяр наадмын өмнө тус компани ажилчдынхаа цалинг тавьсан аж. Цалин, иргэний үнэмлэх, бичиг баримт, хувцас, телевиз гээд хувийн эд зүйлийг дээрэмдэж, сүйтгэжээ. Нүүрнийх нь шил бүтэн үлдсэн зурагт бараг үлдээгүй бөгөөд гэнэтийн дайралтад цочирдож айсан ажилчид уул руу зугтсан байна. Ингээгүй бол амь насаа алдах аюул ойрхон байсан гэнэ.

Уурхайн захиргааны байрнаас албаны олон бичиг баримт алга болсон байгааг компанийнхан цагдаагийнханд хэлсэн байна. Уурхайн машин тоног төхөөрөмжүүдийн толь шилийг хагалах бол наад захын зүйл байжээ. Хохирлын хэмжээг нь одоогоор тогтоогоогүй байна.
Ажилчдын болон компа­нийн бичиг баримтыг урж, устгаж авч явсан, машин механизмуудын кундактор бу­юу асаах системийн тагийг авч утаснуудыг хэрчсэн зэ­рэг олон үйлдлээс нь нинжа нарын энэ дайралтыг зохион байгуулалттай захиалгат
үйлдэл байж магадгүи гэж үзэх үндэслэл байгаа аж.

УИХ-ын гишүүн, төрийн сайдаар толгойлуулсан тэмцэгчид гадаадын хөрөнгө оруулалттай компани руу дайрч, бас л хүний амь үрэгдсэн. Энэ үеэр Монголд гадаа­дын хөрөнгө оруулагчид ажиллах боломжгүй боллоо хэмээн дэлхийн зарим хэвлэл мэдээллийн агентлаг мэ­дээлж байсан билээ. Монпо­лимет нь гадаадын хөрөнгө оруулалтгүй үндэсний компа­ни аж. Хууль бусаар алт олборлогчдын халдлагад өртсөн Монголын компани ганцхан эднийх ч биш. Ийм явдал өм­нө нь нэг бус удаа гарч бай­сан. Хувийн өмч дээр суурилсан чөлөөт эдийн засгийг хөгжүүлж байгаа Монголд Улсад үндэсний компаниуд нь тайван ажиллаж, бизнесийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байдаг хэмээн дэлхийн хэвлэлээр шуугихад нэг их гайхах зүйлгүй алга.

Заамар дахь нинжа нар алтны уурхай руу дайрснаас болж, хоёр нь амь насаа алдсан эмгэнэлт явдлын мөр арилж амжаагүй шахам бай­гаа. Гэтэл дахиад л ийм яв­дал боллоо. Хуулиас гадуур хүмүүс хэмээн өөрсдийгөө өргөмжилсөн нинжа нарт хуулийг үйлчилдэг болгож, тэднийг зохион баигуулалттаи дайруулан, турхирч буй жинхэнэ эздийг олохгүй бол эмгэнэлт явдал ар араасаа хөвөрсөөр байх бололтой.
АН-ЫНХАН огцруулах бичгээ өргөн барих гэнэ

Зууны мэдээ сонин 170 /2306/

Д. Өрнөд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button