Марко Маттераци буруутай нь нотлогдвол аваргын төлөөх тоглолт дахина

Италийн шинжээчид Италийн шигшээ багийн тоглогч Марко Маттерацийг аваргын төлөөх шигшээ тоглолтод Францын хөлбөмбөгчмн Зинедин Зиданд юу гэж хэлснийг тогтоосныг Британийн The Guardian сонинд бичжээ. Амны хөдөлгөөнөөр хэлсэн үгийг шинжлэн тогтоодог мэргэжилтэн Марко Маттерацийг Чи болон танай гэр бүл аймшигтай үхлээр үхвэл таарна мөн бохир террористын хүүхэд гэж хэлсэн хэмээн таамаг дэвшүүлсэн нь шуугиан дуулиан нь намжаагүй байгаа хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг бараг дахин үргэлжлүүлэх дээрээ тулаад байна. Парисын арьс өнгөөр ялгаварлан гадуурхахтай тэмцэх нэгэн бүлэг ФИФА-д хандан эл хэргийг хэлэлцэхийг хатуухан шаарджээ.

Сэтгүүлчид Зиданы улаан картаар талбайгаас хөөгдсөнийг эс харгалзаи шилдэг хөлбөмбөгчин -өөр шалгаруулсан юм. Францын Ерөнхийлөгч Жак Ширак ч багийнхнаа хүлээн авахдаа бүх улс даяараа хөлбөмбөгчдөөрөө бахархаж байгаа гэжээ.
Францчууд Зидан бид чамд хайртай гэсэн уриан дор жагсаал цуглаан хийсэн билээ.

Зидан тайлбар өглөө
Шүтэн бишрэгчдээ удаан хүлээлгэсэн Зинедин Зидан болсон явдлаас дөрөв хоногийн дараа Францын СапаН сувгийн шууд нэвтрүүлэгт өнгөрөгч бямба гарагт ярилцлага өгч дэлхий дахины анхаарлыг татсан юм. Зидан Тэр миний цамцнаас татсан. Би түүнд тоглолтын дараа цамцаа солилцъё гэсэн. Дараа нь Маттераци миний ээж, эгчийг доромжилсон. Нүүр рүү цохиод авснаас илүү хүнд үг байдаг шүү дээ. Би энэ тоглолтыг
үзэж байсан бүх хүүхдүүдээс уучлалт гуйж байна. Ийм зүйл хийх ёсгүй байсан ч. Би харамсахгүй байна гэжээ.

Зиданыг доромжилсон нь Италид хүндхэн тусна
ФИФА-гийн дүрмийн 55 дугаар зүйлд заасны дагуу арьс өнгө, шашин шүтлэг, үндэс угсааг хөндсөн доромжлолыг талбайд гаргавал туе багийг Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос хасах хүртэл арга хэмжээ авах, олон улсын чанартай тэмцээнд оролцох эрхийг тодорхои.хугацаагаар хасах гэсэн заалттай. Хэрвээ ФИФА Маттерацигийн буруутайг тогтоовол Италийн баг дэлхийн дөрвөн удаагийн аварга гэсэн эрхэм хүндэт цол, аваргын Алтан дагина-ын цомоосоо ч хагацаж болзошгүй. Мөн Зинедин Зидан ч Шилдэг хөлбөмбөгчин-ий цолоо хураалгах магадлалтай юм. Хэдийгээр эл хүндэт цолыг ФИФА бус сэтгүүлчдиин саналыг үндэслэн тодорхойлдог ч ФИФА санал оруулах эрхтэй гэж тус холбооны тэргүүн Йозеф Блаттер мэдэгджээ.
ФИФА финалын тэмцээн дээр болсон эл хэргийг энэ сарын 20-нд хэлэлцэнэ. Хуралд хоёр тамирчин албан ёсоор мэдүүлэг өгнө.

Марко Маттерацигийн хариу
Зиданыг телевизид ярилцлага өгсний дараа Марко Маттераци Би арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан тухай яриагүй. Тэр тусмаа улстөр, шашин шүтлэгтэй холбоотой ямар нэгэн зүйл болон түүний эхтэй холбоотой зүйл хэлээгүй. Би 15-тайдаа эхийгээ алдсан. Энэ нь одоо ч надад хүнд байдаг. Тиймээс би бусдын эхийг хэзээ ч доромжлохгүй гэжээ. Эцэст нь Италийн хөлбөмбөгчин Зидан миний шүтээн. Би түүгээр бахархдаг гэсэн нь францчуудын гайхшралыг төрүүлээд байна.
Марко Маттераци Би ер нь боловсрол муутай хүн. Лалын терроризмын тухай надад ойлголт ч байхгүй хэмээн өөрийгөө өмгөөлсөн гэнэ.

Европын аваргын төлөө Итали Францтай нэг хэсэгт
Францын нэгэн хуульч шигшээ тоглолтын талаархи материалыг цуглуулан олон улсын шүүхэд хандахаар зэхэж байгаа гэнэ. Түүнийхээр Зидан талбайгаас хөөгдсөн нь үндэслэлгүй аж. Гэхдээ хөлбөмбөгийн хуулийн дагуу эл заргыг хэлэлцэх боломж бараг байхгүй бөгөөд тоглолтыг шүүсэн шүүгчид хариуцлага хүлээлгэхээс өөр арга хэмжээ авах боломжгүй гэнэ.
Дашрамд дурдахад Европын аварга шалгаруулах тэмцээн дээр ирэх есдүгээр сарын 6-нд Франц Италийн баг нэг хэсэгт орсон тул францчууд хатуухан даагаа нэхэх бололтой. Тиймээс францчууд Зиданыг ганцхан энэ тоглолтод оролцон Маттерацитай нүүр тулахыг бараг шаардаж байгаа аж.

(Өнөөдрийн монгол 132/302)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button