Yер усны аюул заналхийлсээр байна

Гэвч цаг агаарын төлөв байдлын мэдээгээр хур борооны хэмжээ олон жилийн дундажаас их байсан нь гол мөрний ус савнаасаа хальж, зарим тохиолдолд байгалийн гамшигт хүрэх явдал ч гарлаа. Тухайлбал, баяр наадмын өдрүүдийн өмнөхөн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Сүхбаатар сумдын нутагт Сэлэнгэ мөрний усны төвшин хэвийн хэмжээнээс 35-40 см, зарим нутгаар 70 см хүртэл нэмэгджээ. Yүний уршгаар Хялганат орчимд далан сэтэрч, 50 гаруй айлын 180 орчим хүн үер усны аюулд өртсөнийг хохиролгүй аварч чадсан байна. Мөн Хөвсгөлийн Цагаан-Yүр, Рэнчинлхүмбэ, Булганы Тэшиг сум, Налайх дүүргийн Тэрэлж гол орчим хүний амь нас эрсэдсэн харамсалтай явдал боллоо. Зарим аймгийн нутагт одоо ч эрлийн ажил үргэлжилж байна. Энэ сарын 10-ны өдөр Булган аймгийн Эгийн голын сав Эмт гэдэг газар хоёр айлын 20 гаруй хүн усанд боогдож, долоо нь сал маягийн зүйлээр ус гарахаар оролдож, нэг нь амьд гарч бусад нь живж осолдсоноос нэгийнх нь цогцсыг одоо ч эрж хайж байгаа гэнэ.
Хэнтий аймгийн Жаргалтхаан, Цэнхэрмандал сумдын хооронд Цэнхэрийн голын замын хучилт үерийн усанд автсанаас 51.6 сая төгрөгийн хохирол учирч, аймгийн зам анги засварын ажилд ороод байна.
Архангай аймгийн Төвшрүүлэх суманд мөндөр, хүчтэй аадар орсны улмаас 280 орчим мал осгож хорогдсоны дээр Дорнод, Архангай аймгийн дөрвөн суманд боомын шинж тэмдэгтэй 16 мал үхсэн байна.
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд арван айлын 50 хүн, 1400 мал усанд боогдоод байсныг аймгийн ОБГ-ынхан нүүлгэн шилжүүлсэн ч 340 толгой мал үерт урссан байна.
Таван настай М, есөн настай Б нарын хүүхдүүд эцэг эхийн хараа хяналт сулаас усанд үйж амиа алджээ. Дээрх хэрэг явдлууд наадмын өмнө болсон бөгөөд баярын үеэр дуудлага бага байсан боловч орон нутагт алга болсон иргэдийг эрж хайх, нийслэлийн Хар усан тохой, Туул гол орчимд эргүүл хийх ажил үргэлжилж байлаа гэж ОБЕГ-ын хэлтсийн дарга, дээд ахмад Б.Мандахгэрэл мэдээлсэн юм.
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн, Эгийн голын ус татарч, савандаа орсон боловч ойрын үед дуу цахилгаантай ширүүн бороо орох урьдчилсан мэдээ байгаа учир ард иргэд сонор сэрэмжтэй байж, гол мөрний эргээр зугаалж цэнгэхдээ болгоомжтой байхыг ОБЕГ-аас анхааруулж байлаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button