Шагайн харваанд үлэмж дархан мэргэн зургаагаар нэмэгдлээ

Хэдийгээр шинэ төрөл ч гэлээ жилээс жилд наадамчдын сонирхлыг татаж, харваачдын хүрээ нь ч өргөжих болж.
Их Монгол Улс байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 85 жилийн ойн баярын шагайн харваанд 38 баг хүч сорьсон нь наадамд хамгийн олон баг цугласан амжилтыг тогтоов. Энэ жилийн наадмын шигшээ харваанд гэхэд улэмж дархан мэргэн 20, дархан мэргэн 30 үлдсэн нь өрсөлдөөн хэр байгааг
харуулж байна гэж мэргэжилтнүүд нь дүгнэх. Ингээд шагайн асарт гурван өдөр үргэлжилсэн шигшээ харваанд найман баг үлдсэнээс Монгол Улсын дэд мэргэн Д.Баясгалан ахлагчтай Дорноговь аймгйин баг түрүүлж, үлэмж дархан мэргэн Г.Алтанхуяг ахлагчтай Идэр гоулд, үлэмж дархан мэргэн Г.Ерөөлт ахлагчтай Дорноговь сан-гййн баг удааллаа. Мөн энэхүү баяр наадамд цэц сорьсон харваачдаас хамгийн ахмад нь 80, залуу нь 15 настай байсан юм. Юутай ч уг тэмцээнээс үлэмж дархан мэргэн зургаа, дархан мэргэн хоёр, гарамгай мэргэн 10, мэргэн гурав төрөв.

(Өнөөдрийн монгол 132/302)
Ц.ХАНГАЙ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button