А.В.Гордеев банк байгуулах, бизнесийнхнийг дэмжих санал тавилаа

Тус комисын Монголын хэсгийн даргаар Хүнс хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, Оросын хэсгийн даргаар тус улсын Хөдөө аж ахуйн сайд А.З.Гордеев ажилласан юм.
Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын, хуралдааныг нээж Хүнс хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва,

-Манай Засгийн газар 2006-2008 онд нийгэм эдийн засгийн хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх, эдийн засгийн хөгжлийг түргэсгэхэд чиглэсэн төлөвлөгөө боловcруулан ажиллаж байна. Зах зээлийн эдийн заcгийг төлөвшин гүнзгийрүүлж байна. Өнөөдөр дотоод нийт бүтээгдэхүүний 80 орчим хувь нь хувийн секторт ноогддог. Зах зээлийн харилцаанд шилжих явцад олон бэрхшээлтэй тулгарсан хэдий ч сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт гарч байгаа. Мөн зах зээлийн эдийн засагт шилжих явцад үүссэн ажилгүйдэл, ядуурал зэрэг нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврууд байгаа хэдий ч гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад худалдаа өсч байгаа дурьдахгүй өнгөрч болохгүй . . . гэсэн
Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд ноён А.В.Гордеев тэргүүтэй Засгийн газар хоорондын комиссын зарим төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан.
Харин ОХУ-ын Засгийн газрын гишүүн А.В.Гордеев Ерөнхий сайд М.Энхболдын дурдсан асуудлуудыг идэВх-тэй хэлэлцэж байгааг дур-даад, комиссын оросын хэсэг хамтарсан үйлдвэрүүдийн эрх зүйн орчныг шинэчлэх зэрэг асуудлыг харилцан ашигтай нөхцлөөр эцэслэа дуусгах зарчмыг баримталж байгаа гэсэн. Мән төмөр замын уламжлалт хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх нь хоёр талын ашиг сонирхолд нийцнэ гэж үзэж байна хэмээн онцолсон.

Цаашид хоёр улсын худалдааны харилцааг нэмэгдүүлэх үүднээс ОХУ-ын төрийн өмчит банкийг Улаанбаатарт байгуулах сонирхолтой байгаагаа дурдаж жилд хоёр сая тонн мах импортлох бололцоо байгааг дурдаж байлаа. Тэрбээр мөн үүнээс хойш хоёр улсын Засгийн газар хоорондын хуралдааныг бизнесийн группын хуралтай хамтруулан зохион байгуулж байх саналыг дэвшүүлсэн юм. Уг саналдаа хоёр улсын Засгийн газрын зүгээс бизнесийн харилцааг дэмжиж буйн чухал илэрхийлэл төдийгүй бодитой дэмжлэг болохыг дурдав.

Япон монголын хамтарсан мэдээллийн бааз ажиллана
Манай улсын хунс хөдөө аж ахуйн салбарт хамгийн хүндтэй донор улсуудын нэг Япон улс юм. Япон улс нь сүүлийн арваад жилийн турш манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагаа, хөгжлийн судалгааны хэлбэрээр тус салбарыг сэргээн хөгжүүлэх, хүнсний хангамж үйлдвэрлэл, хөдөөгийн усан хангамжийг сайжруулах зэргээр нэлээдгүй зүйлд хувь нэмрээ оруулсан билээ.
Япон улсын Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн сайд И.Шакагаватай манай улсын Хүнс хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва уулзаж хамтын ажлын гэрээнд гарын үсэг зурлаа. Япон улсын Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн сайд Ш.Накагава нь үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байхдаа тухайн салбарт хоёр улс хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах арга замыг эрэлхийлэн судалж байсан хүн ажээ. Ноён сайдын анх санаачлан эхлүүлсэн ажил энэ оны тавдугаар сард албан ёсоор хэрэгжиж жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэх асуудлаар хоёр талын зөвлөлдөх уулзалт амжилттай болсон юм.

Ялангуяа хүнсний хангамжийг сайжруулах КР-1 төслийг 1991 оноос хойш тасралтгүй, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх КР-2 төслийг!1992-1999 он хүртэл хэрэгжүүлж байгаад таван жил завсардсаны дараа 2006 онд дахин хэрэгжүүлж эхэлжээ. Энэ бүх тусламж нь Монгол Улсын хүнсний хангамж, үйлдвэрлэлийг сайжруулахад болон газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд дорвитой дэмжлэг болсон гэж үзэж байгаагаа тус улсын хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн сайд Ш.Накагаватай уулзахдаа хэлсэн үгэндээ Хүнс хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва онцолсон юм.
Сайд Д.Тэрбишдагва Япон улсын Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн сайд Ш.Накагаватай уулзах үедээ энэ салбарт хоёр улсын цаашдын хамтын ажиллагааны санал тавьж, анхаарлаа хандуулан дэмжиж ажиллахыг хүссэн. Яам салбар хоорондын шууд хамтын ажиллагааны хүрээнд хамтын ажиллагааны механизмыг бий болгож ХХАА-н салбарт шинээр боловсруулах, шинэчлэн өөрчлөх хууль, тогтоомж, томоохон төсөл, хөтөлбөр, арга хэмжээний талаар харилцан мэдээлж, зөвлөгөө авах, салбарын ижил төстэй хууль эрхийн актуудыг солилцох, бусад мэдээллийн бааз бий болгох чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Ташрамд хэлэхэд япон монголын хоорондын мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт, импорт нэмэгдэж байгаа аж, Тухайлбал, монголын Max маркет, Хатан сүйх компани японд нохой, муурны хоол, халууны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлож байгаа аж. Японы Вакамару компани адууны аж ахуй байгуулан Монголоос Япон руу адууны мах гаргаж байжээ.

(Өнөөдрийн монгол 132/302)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button