Нээлтийн тасалбар байна уу

Нээлтийнхээс бусад өдрийн билет олигтой үнэ хүрэхгүйг нь мэдэрсэн овсгоотой шагчид Гурван өдрийн тасалбар багцаараа 20 мянган төгрөг гээд хөдлөхгүй байсан юм. Уг нь бол гол асрын хажуугийн болон өөдөөс харснаас бусад суудлын тасалбар 1500, 2000 төгрөгийн үнэтэй байсан билээ. Хэтэрхий өндөр үнэтэй тасалбар авч бухиамдсан зарим хүн Зохион байгуулах хороо нэг хүнд зарах тасалбарын тоон дээр хязгаар тогтоож, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалсангүй хэмээн бухимдах нь ч дуулдсан.
