Наадамчдын хөлд хамгийн их дарагдсан нь Хан-Уул дүүрэг

Тэр дундаа Төв цэнгэлдэх тойрсон дүүрэг болгоны байгуулсан хотхонууд. Хэдийгээр дүүрэг бүр өөр өөрсдийн өнгө төрхийг илтгэсэн хотхон байгуулснаас наадамчин олны сэтгэлд хамгийн их нийцсэн нь Хан-Уул дүүргийнх байв. Энэ хотхоны тухайд бүх зүйл нь үндэсний хэв маягийг бүрэн тусгаж чадсанаараа наадамчин олны хийгээд жуулчдын анхаарлыг ихэд татаж тэднийг ёстой л Чингисийн үед аваачсан мэт сэтгэгдэл төрүүлж байгааг тэнд цугларагсад ярьж байв. Бас үндэсний дээл хувцсаараа гоёсон залуус хүн бүрт хотхоноо тайлбарлаж бас хүссэн хүн бүртэй зургаа найрсгаар татуулж байсан юм. Харин Сүхбаатар дүүргийнхэн хүүхдүүдэд илүү анхаарал тавьжээ. Тоглоомын хотхонд шавайгаа ханатал наадахыг хүссэн багачууд урт дараалалд зогсохоос шантарсангүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button