Их ойг улам их болгосон зочид

Тэдний нэг нь ОХУ-ын Засгийн газрын тэргүүн М.Е.Фрадков байлаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар энэ сарын 10-12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж ойн баярын арга хэмжээнд оролцлоо. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн гэргий Елена Олеговнагийн хамт ирсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.А.Говорин, БНБуриад Улсын Ерөнхийлөгч бөгөөд Засгийн газрын дарга Л.В.Потапов, БН Тува улсын Засгийн газрын дарга Ш.Д.Ооржак, Алтайн хязгаарын захирагч А.Б.Карлин, ОХУ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн сайд А.В.Гордеев, Гадаад хэргийн дэд сайд А.Ю.Алексеев, Зам, тээврийн сайд С.А.Аристов, Ашигт малтмалын сайдын орлогч А.И.Варлимов, Үйлдвэр, Эрчим хүчний сайдын орлогч, ТНБД И.С.Матеров, Сангийн сайдын орлогч С.А.Сторчак тэргүүтэй албаны хүмүүс дагалдан явж байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд, ОХУ-ын Засгийн газрын дарга М.Е.Фрадков нар энэ үеэр албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр хоёр тал Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Энэхүү айлчлал нь хоёр орны хоорондын дээд хэмжээний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийхээр төлөвлөж буй төрийн айлчлалын бэлтгэлийг хангахад чухал ач холбогдолтой боллоо гэж тэд онцлон хэлж байсан. Ялангуяа М.Е.Фрадковын айлчлал нь ийнхүү Их Монгол Улс байгуулагдсаны түүхт ойтой давхцаж байгаад тун баяртай байна гэдгээ тэрбээр илэрхийлж байв. Ингээд хоёр тал дараахи баримт бичигт гарын үсэг зурав.

-Хүнсний улаан буудай нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.В.Гордеев нар гарын үсэг зурав. Уг хэлэлцээрийн дагуу оросын тал 2006 онд хүнсний улаан буудайг экспортоор нийлүүлэх монголын тал улаан буудайг хүлээн авах, тээвэрлэх, хадгалах, зориулалтын дагуу ашиглах, нийлүүлсэн улаан буудайн төлбөрийг хэлэлцээрээр тогтоосон нөхцлийн дагуу барагдуулах үүрэг хүлээх ажээ.
– Монгол Улсын засгийн газар, Оросын Холбооньг Улсын Засгийн газар хооронд нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр-т Монгол Улсын ЗТАЖ-ын сайд Ц.Цэнгэл, ОХУ-ын Холбооны нисэхийн навигацын албаны дарга А.В.Нерадько нар гарын үсэг зурсан. Хэлэлцээрийн дагуу шаардлагатай тохиолдолд Монгол Улс, Оросын холбооны улсын нутаг дэвсгэр болон агаарын зайд эрэн хайх, авран туслах ажиллагааг харилцан хийхээр болж байгаа юм.
– Монгол Улсын Гадаад хэргийн яам, Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны протокол-д хоёр улсын салбарын сай-дууд гарын үсэг зурсан. Уг протколоор НҮБ, олон улсын бусад байгууллага болон олон улсын чуулга уул-залтад хамтран ажиллахаар тохирч байгаа.
Түүнчлэн хоёр улсын харилцааны болон бүс нутгийн асуудлаар бүх түвшинд зөвлөлдөж байх консулын үйлчилгээ, виз олгох ажлыг боловсронгуй болгохоор тохирлоо.
Хэлэлцээрийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд, ОХУ-ын Засгийн газрын дарга М.Е.Фрадков нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй уулзсан юм. М.Е.Фрадков, Биднийг элэгсэг дотно хүлээн авч байгаад талархаж байна. Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр талаас санаачлага гарган хэлэлцээр хийсэн. Цаг хугацааны хувьд тун онцлогтой айлчлалаас тодорхой үр дүн гарна гэж найдаж байна.
Уулзалтаар худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд санал нэгтэй байлаа. Хоёр тал 2006-2010 он хүртэл хэрэгжүүлэх бодолтой байна. Эрдэнэт, Монголросцветмет, Улаанбаатар төмөр зам зэрэг хамтарсан үилдвэрүүдийн гэрээ хэлэлцээрийг шинэчилж эрх зүйн орчинг эргэж харах шаардлага байгаа гэж ярьсан.

Мөн манай бизнес эрхлэгчид монголд нүүрс, зэс, ураны ордыг сонирхож хөрөнгө оруулалт хийх саналтай байгаа бол монголчууд нефтийн бүтээгдэхүүн импортлохыг сонирхож байгааг анхаарч энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлж болох гом гэж байв.

Ханхүү айрагнаас татгалзав
Их ойн хүндтэй зондын нэг нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын эрхэм дээд ханхүү Йоркийн гүн Эндрюг байлаа. Тэрбээр тусгай үүргийн онгоц хөлөглөн манай нутагт энэ сарын 9-нд хөл тавьж, гурав хоног саатсан юм.
Ханхүү дэлхийн талыг мориор эзэлж явсан Чингисийн нутагт Тулгар төр байгуулагдсаных нь их ойгоор зочилж байгаадаа туйлын баяртай байгаагаа онгоцноос буунгуутаа л уламжилж байсан.
Их ойн нээлтийн арга хэмжээ эхлэхийн урд өдөр эрхэм дээд ханхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт бараалхаж, Засгийн газрын тэргүүн М.Энхболд, Гадаад хэргийн сайд Н.Энхболд нартай халуун дотно яриа өрнүүлсэн уулзалт хийв. Харин дараагийн өдөр нь саарал ордны урд сүндэрлэсэн Чингис хааны дурсгалын хөшөөний нээлтэд оролцож, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн юм. Тэрбээр хөшөөний нээлтийн арга хэмжээнд оролцсоныхоо дараа Соёлын төв өргөөнд морилон саатлаа. Их Монгол Улс байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 85 жилийн ойн хурал, хүндэтгэлийн тоглолтыг үзэх гэж.

Харин наадмын өглөө Төв цэнгэлдэхийн цэнхэр ас.арт тухалсан юм. Монголчуудын үндэсний их баяр эрийн гурван наадмын нээлтийг үзэхээр. Их ойн нээлтийн арга хэмжээг монголчуудаас гадна гадаадын олон зочид төлөөлөгчид үзэж сонирхсон. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч, АНУ-ын Хөдөө аж ахуйн нарийн бичгийн дарга Майкл Жоханнс, БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн тусгай эяч БХАУТЗЗ-ийн үндэсний хорооны дэд дарга Сю Куанди, Казахстаны Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Д.Касейнов, ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч ноён Норберт Ламмерт, БНТУ-ын үндэсний их хурлын дэд дарга эрхэмсэг ноён Садык Якүт тэргүүтэй төлөөлөгчид. Мөн БНСУ-ын үндэсний ассамблейн Солонгос-Монголын парламентын бүлгийн дарга эрхэмсэг ноён Жөн Жан Сөн, БНФУ-ын парламентын гишүүн ноён Пентти Тиусанен, Норвегийн Вант Улсын стортингетийн дэд дарга Карл Хаген, БНФУ-ын сенатын Франц-Монголын парламентын бүлгийн дарга эрхэмсэг ноён Патрис Желар, Кыргизстаны соёлын сайд С.Раев, Япон Улсын Хөдөө аж ахуй, загасны аж ахуйн сайд Накагава Шоичи, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөө-лөгчийн газрын захирал Я.Аошима, Израиль Улсын кнессетийн гадаад бодлого, аюулгүй байдлын хорооны дарга Цачи Ханегбиг, Бангладешийн элчин сайд ноён Ашфагур Раман, АНЭУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Мохамед Рашид Али Бүүт нар.

Тэд төрийн есөн хөлт цагаан тугыг төв цэнгэлдэхэд залахаас эхлээд Чингисийн морьтон баатруудын үзүүлэх тоглолт, 800 морин хуурч, энэ тооны уртын дуучдын тоглолтыг шимтэн үзэж байлаа. Монголын ард түмний үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа зочдод таалагдаж байгаа бололтой сэтгэл хөдлөлөө дарж ядан харагдсан.
Харин нээлтийн дараа Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын эрхэм дээд ханхүү Йоркийн гүн Эндрюг Шинжлэх ухаан технилогийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн нэхмэлийн хүрээлэнд зочлон ажил байдалтай нь танилцсан юм. Энд цаг хэртэй болоод Гандантэгчинлэн хийдийн зүг хүлгийн жолоо заллаа. Зочдыг тус хийдийн хамба Д.Чойжамц тэргүүтэй лам, хуврагууд угтан авч, бурханы өргөөтэйгээ танилцуулав.
Зочдын сэтгэлийг 26 метрийн өндөртэй алтан шаргал Мэгжид Жанрайсэг бурхан хөдөлгөсөн бололтой. Тэд бурхан шашны хосгүй үнэт бүтээлийг ихэд шимтэн харж байснаа толгой сэгсэрч байлаа.

Ханхүүгийн дараагийн өдрийн айлчлал нь Зэвсэгт хүчний 150 дугаар ангиас эхэлж, Төв цэнгэлдэхийн сурын талбайд саатсанаар үргэлжилсэн. Энэ үеэр улсын мэргэн Ц.Хүдэрчулуун, Нямсүрэн, Баасанхүү тэргүүтэй эрхий мэргэн харваачид зочдод үзүүлэх тоглолт сонирхуулав. Улсын мэргэн Ц.Хүдэрчулуун эхний сумаа тавьсан ч зурхайгаа оноогүй. Харин түүний аав Монгол Улсын гарамгай мэргэн, спортын мастер 85 настай Цэвээн гуайн тавьсан сум зурхайгаа онож хурсан олноор уухайлуулав.
Сонирхуулж хэлэхэд, сөнч ханхүүд хултай айраг барихад тэрбээр толгой сэгсэрч харагдлаа. Харин нум, сумыг нэлээд сонирхож байгаа бололтой эргүүлж, тойруулан зарим нэг зүйлийг асууж сонирхож байсан.
Мөн их ойг үзэхээр ирсэн хүндтэй зочдын нэг нь Энэтхэг Улсын Дели хотын тэргүүн сайд хатагтай Шийла Диксит байв. Хатагтайг төрийн тэргүүнд бараалхах үеэр Ерөнхийлөгч Монгол, Энэтхэг улсууд эрт дээр үеэс уламжлагдан ирсэн түүх, соёл, шашны нягт холбоотой оюун санааны хөрш орнууд хэмээн онцлоод хоёр хот, хот төлөвлөлт, тохижилтын талаар хамтран ажиллах туршлага солилцох өргөн боломж байгаа гэв.
Монголчууд их ойгоо ёс төртэй тэмдэглэн өнгөрүүлэхэд гадаадын зочдын айлчлал ч өндөрлөж, тэд нутаг, нутгийн зүг хүлгийн жолоо залсан юм.

(Өнөөдрийн монгол 132/302)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button