Р.Чойномын нэрэмжит шагналыг дөрвөн хүнд олгожээ

Нар, хур тэгширсэн сайхан цагаар болсон эл наадмын үеэр нэрт найрагчийн хөшөөнд цэцэг өргөж, түүний төрсөн газар Шар нохойтын бууцан дээр хүндэтгэлийн пайлуур босгон гэр музейг нь олон түмэнд сонирхуулсан байна. Мөн гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс Аялгуут нутаг тоглолтоороо Дархан сумынхныг дайлж, Р.Чойномын нэрэмжит шагналын анхныхыг их туурвигчийн дотнын анд О.Нармандах, зураач Л.Дэмбэрэл, Ш.Галсандорж, гэр музейн эрхлэгч Ч.Мишиг нарт гардуулжээ.
Наадамд түрүүлсэн морьдын бай нь мотоцикль. Найрагчийн өвийг хамгаалах Өд сан, найрагчийн ах дүү нар тус сумын Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан уг наадмын хүчит бөхийн барилдааны түрүүг Бор-Өндөрийн Боржин дэвжээний залуу бөх Б.Ганхүү авсан байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button