Чингис хааны сүрлэг хөшөө гадаад дотоодынхны нүдийг хужирлав

Чингис хааны сүрлэг хүрэл хөшөөний хоёр талд Хубилая, Өгөдэй хааны хөшөөг байрлуулжээ. Мөн Боорчи, Зэлмийн хуяг дуулга бүхий морьтой хөшөөг байрлуулсан нь сүртэй харагдаж гадаадынхан төдийгүй монголчуудын нүдийг хужирлав.

Цогцолборын нээлтэд төрийн хүндэт харуул жагсаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УЙХ-ын гишүүд, гадаадын зочид төлөөлөгчид, ард иргэд оролцсон юм. Энэ өдөр есөн хөлт цагаан тугийг цэнгүүлж Сүхбаатарын талбай дээр хүндэтгэлтэйгээр байрлуулж иргэдэд адис авах боломж олгож байлаа. Харин уржигдраас Төрийн ордон дахин ногоон гивлүүрээ зүүж цогцолборын барилгын ажил үргэлжиллээ.

(Өнөөдрийн монгол 132/302)
Ц.УРГАМАЛ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button