Топ модель Д.Пүрэвсүрэн Надад эр хүний хүсэл ч алга, шаардлага ч алга

-Чамайгаа алдмааргүй байна жүжгээрээ үзэгч түмэндээ авьяасаа багагүй харуулаад авсан. Түүнээс хойш ямар шинэ уран бүтээл дээр ажиллаж байна даа?
-СУИС-ийн хөгжимт драмын ангийг төгсөөд нэг жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд Хувьсал продакшны хамт олонтой хамт чамгүй уран бүтээлүүд туурвилаа. Есдүгээр сард Чамайгаа алдмааргүй байна, гурван сард Нэг л уучилъя жүжгүүд дээр ажиллалаа. Зургаан сард яруу найрагч Ж.Мөнхбатын Зургаадугаар cap минь баяртай жүжгээ тавьсан. Зургаадугаар сарын 1,2-мд Дархан хотод нээлтээ хийчихээд ирлээ.

-Таныг дүр бүтээхдээ чадварлаг нэгэн гэж олон хүн хэлдэа. Тэгвэл Зургаадуааар cap минь баяртай жүжигтээ ямар дүр бүтээж байлаа вэ?
-Хүмүүс аливаа уран бүтээлийг эсрэг дүр, эерэг дүр гэж ярих дуртай. Гэвч дүрдээ сэтгэл хангалуун, дүрдээ үнэнч байгаа бол сайхан л уран бүтээл гарах болно. Тиймээс тухайн хүний бүтээж байгаа дүр нь өөрийнхөө л төлөө хийж байгаа учраас дүрийг тийм, ийм гэж хэлмээргүй байна. Ямартай ч миний бүтээж буй дүр энэ жүжигт сайхан дүр болсон гэж бодож байна.

-Талийгаач Далайтай хамтран уран бүтээл хийж байсан. Одоо шинээр хамтран дуулах санал ирж байгаа юу?
-Хүндэтгэн дурсахад, талийгаач Далай бол үнэхээр сайхан уран бүтээлч байсан юм. Удахгүй цомгоо гаргах.гэж байсан. Хэрвээ энэ цомог нь гарсан хэвлэгдсэн байсан бол рок, попын ертөнцийг үнэхээр байлдан дагуулахаар уран бүтээл болох байсан.

-Та яагаад заавал жүжгийн урлагийг сонгох болсон юм бэ? Энэ нь сонирхолтой санагдсан юм уу?
-Монголын долоон топ моделийн нэг, мөн Байгаль багшийн шавь бөгөөд урлагийн замд хөл тавьсандаа их баярлаж явдаг. Багш маань надад үнэхээр их нөлөөлсөн тул би жүжгийг сонгосон. Наймдугаар ангидаа жүжигчин ,болохоор шийдчихсэн байж билээ. Хэрэв ингэж шийдээгүй байсан бол эдийн засагч юм уу, бүжигчин болох байсан байх. Ер нь багаасаа л ингэж шийдээд, тайзанд хөл тавьсандаа баяртай байна.

-Охин нь сайн уу? Овоо том болчихсон биз дээ?
-Охин сайн. Өнгөрсөн дөрвөн сард гурван нас хүрлээ. Гэртээ эмээ, өвөөтэйгөө хамт байгаа.

-Удахгүй охин нь том болно. Тэгэхээр ямар хүн болгоё гэж байна даа?
-Аавтай нь ярилцаж байгаад охиноо оюуны хөдөлмөр эрхэлсэн, эрдэм номын мөр хөөсөн хүн болгоё гэж бодож байгаа.

-Урлагийнхны дунд бүтээхийг хүсдэг дүр гэж бий. Бүтээхийг хүсдэг сайхан дүрээсээ хуваалцаач?
-Ямар ч уран бүтээлчид хүсэл мөрөөдөл бий. Би ч мөн тийм л хүсэлтэй. Түүхэн кинонд дүрээ үлдээх юмсан гэж хүсдэг. Сургуулиа төгсөөд удаагүй байгаа учраас бидэнд дадлага туршлага маш бага байна. Жүжигчин хүн таван жил уйгагүй хөдөлмөрлөж байж сая жүжигчин болно гэж ярьдаг шүү дээ. Магадгүй таван жилийн дараа надад тийм боломж олдох байх гэж найдаж байна.

-Хэрэв таныг эсрэг талын дүр бүтээгээч ээ гэсэн санал ирвэл та хүлээн авах уу?
-Хэрэв тийм санал ирвэл надад маш их таалагдана. Яагаад ч юм бэ, би хүний хор шар хөдөлгөсөн эсрэг баатрын дүрийг бүтээх юмсан гэж их хүсдэг юм. Учир нь энэ төрлийн дүр хүний чадварыг маш их шаарддаг шиг санагддаг.

-Хэрэв шидтэн гарч ирээд таныг гурван хүслээ хэл гэвэл юу гэж хэлэхвэ?
-Хүсэл гэхээр биелэгдэшгүй юм бодогддог. Миний хувьд аав ээжтэйгээ үргэлж хамт байхыг хүсдэг. Ер нь хүн амьдралдаа хайртай, мэргэжилдээ үнэнч, сэтгэл хангалуун байвал сайхан шүү дээ.

-Чамайгаа алдмааргүй байна жүжиг тавигдсанаас хойш нэлээдгүй шуугиан дэгдлээ. Жүжигчин Одбаяртай ч нэр холбогдоод авсан. Энэ байдал нь танай гэр бүл салж сарнихад нөлөөлсөн юм биш биз?
-Хувьсал-ынхан бид нэг ангийнхан шүү дээ. Чамайгаа алдмааргүй байна-д тоглосон Цэнгэлжаргал маань Одкоогийн эхнэр. Одко бид хоёр энэ талаар хэвлэлд тайлбарласаар бараг амны уншлага болчихож. Яах вэ дээ, нэгэнт л худлаа юм чинь ярьж л байг. Бэх нь дуусахгүй бол бичиж л байг гээд би сүүлдээ тоохоо больчихсон шүү дээ. Хэрэв энэ мэдээллээс болоод бидний гэр бүл салсан гэвэл инээдтэй. Бид чинь хүмүүс шүү дээ. Тиймээс хэн хэн нь худлаа гэдгийг мэдэж байгаа.

-Эмэгтэй хүнд тушиж тулах хань хэрэгтэй. Ирээдүйн амьдралаа төлөвлөсөн үү?
-Юун дараагийн амьдрал битгий хэл тийм юм бодох ч сөхөө алга. Миний хувьд охиноо сайн хүн болгож, ажил мэргэжилдээ мэргэшихийг л урьтал болгож, энэ зүйлүүдийн төлөө л хичээж байна. Түүнээс биш өөр юги бодоод ч хэрэггүй шүү дээ. Өөр залуутай үерхэж, өөр хүнтэй суух зэрэг нь надад тийм ч сонин биш байна. Тэгэх шаардлага ч, хэрэг ч алга.

-Манай улсын гоо бүсгүйчүүдийн манлайд явдаг таны гоо үзэсгэлэнг магтах хэрэгтэй. Гоо сайхандаа хэр анхаардаг вэ?Хаана үйлчлүүлдэг вэ?
-Ив Роше-гээр үйлчлүүлдэг. Сүүлийн үед хэзээ орсноо ч мартачихаж. Харин гоо сайхны бүтээгдзхүүн гэвэл Кристиан Диор-ыг хэрэглэдэг. Ямар нэгэн тоглолт боллоо гэхэд би гоо сайханд орж нүүрээ будуулж, үсээ янзлуулдаггүй нь миний онцлог. Багаасаа л тэмцээн уралдаанд орохдоо өөрөө хийгээд сурчихсан болохоор одоо ч гэсэн өөрөө л өөрийгөө янзалж арчилдаг даа.

-Тэгвэл багадаа их л хөдөлгөөнтэй хүүхэд байж дээ?
-Би долоон настайдаа Бяцхан мисс тэмцээнд оролцож байлаа л даа. Тэгсэн чинь зургаан настай хүүхдийг бүртгэнэ гээд. Би чинь сараараа зургаан настай хэрнээ оноороо долоон настай гээд намайг бүртгэж аваагүй. Дараа нь урт үстэй хүүхдүүдийн тэмцээн болсон юм. Орсон л доо, тэгэхдээ даанч хожигдчихсон. Аймаар азгүй байгаа биз. Наймдугаар ангидаа Супер охин, Монголжингоо-д оролцож, хоёуланд нь тэргүүлж байлаа. Үнсгэлжин тэмцээнд орж дэд байрын эзэн болж байлаа. 2001 онд Азийн топ моделийн тэмцээний Онцгой содон дүр төрхтэй моделиор шалгарч байсан. Хаврын гоёл-2004″-т шилдэг фото моделиор шалгарч байлаа. 2006 оны топ модель болж байлаа.

-Бүсгүйчүүдэд эр хүнийг үнэлэх өөр өөрсдийн үнэлэмж гэж бий. Таны хувьд эр хүн гэж хэн бэ?
-Жинхэнэ түшиг тулгууртай хүн байгаасай гэж би хүсдэг. Хүнийг сайн хань, сайн хүн авч явдаг. Мөн муу хань хүнийг алдаг шүү дээ.

-Та Хүрд трейд компанийн Монгол шар айрагны рекламанд тоглох болсон. Чухам яагаад энэ сурталчилгаанд тоглох болсон юм бэ?
-Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой тун удахгүй болох гэж байна. Тийм ч учраас Монгол хүн бүхэн энэ их ойд өөрийн хувь нэмрээ оруулахыг дор бүрээ хүсэж мөрөөдөж байгаа. Надад олон байгууллагаас санал ирсэн боловч Хүрд трейд компанийн Монгол шар айраг нь Монгол нутгийнхаа хэв маяг, уламжлалыг хадгалж, чанарыг үнэхээр эрхэмлэдэг бүтээгдэхүүн байсан учраас энэхүү Монгол брэндийг би сонгож ажиллаж байгаадаа баяртай байна.

-Ер нь өөрөө шар айрганд хэр дуртай вэ?
-Орчин үеийн залуус шар айргийг сонгон хэрэглэх болсон санагддаг. Гэсэн хэдий ч чанартайг нь сонгохыг эрмэлзэх нь тодорхой. Герман улсын технологиор үндэсний өвөрмөц төрхтэйгөөр хийж байгаагаараа их онцлогтой. Олон мянган жуулчин ирэх гэж байна. Гэтэл Монголоо төлөөлчихөөр сайхан бүтээгдэхүүн байдаггүй шүү дээ. Энэ шар айраг Монголоо бүрэн төгс илэрхийлж чадна гэдэгт итгэлтэй байна. Жуулчин бүхний ширээн дээр Монгол шар айраг байгаасай гэж хүсэж байна. Манай бүтээгдэхүүн хүнсний шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсанд Хүрд трейд компанийн хамт олондоо баяр хүргэе.

-Та энэ сурталчилгаанд тоглохдоо их өвөрмөц сонин хувцас өмссөн харагдсан. Энэ хувцасны загварыг хэрхэн урласан бэ?
-Шар айргийг ихэвчлэн эрчүүд сурталчилдаг. Яагаад эмэгтэй хүн шар айраг сурталчилж болохгүй гэж бодсон. Эртний Монгол хатад эрэгтэй хүний адил дайнд мордож, эр зоригтойгоор тулалдаж, дайнаас ирчихээд үр хүүхдээ асарч, өөртөө бүхий л гоо сайхны, оюуны шинж чанарыг цогцлуулж чадсан байдаг байсан учраас эмэгтэй хүнийг сонгож авсан байх. Нөгөөтэйгүүр илгэн материалаар хийсэн үндэсний донжийг харуулсан хувцас өмссөн.

-Монгол шар айраг маань чухам хаагуур худалдаалагдаж байгаа вэ? Монголчууд эх орных нь нэрийг тахлах бүтээгдэхүүн гарсанд баярлаж, сонирхож байгаа байх?
-Манай брэнд жижиглэнгээр буюу супермаркетуудаар худалдаалагдахгүй. Зөвхөн ресторануудаар зайдгайгаар худалдаалагдана. Олны сайн мэдэх Modern Nomads -ийн бүх салбарууд, Чингис зочид буудлын ресторан зэрэг бүхий л pub, ресторануудаар гэрээтэйгээр борлуулж байгаа.

2006.07.17 Бизнесийн мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button