Франческо тэргүүтэй цагаачид БХЯ-нд ховорхон байдаг cүүлийн үеиин галт зэвсгээр ханаа чимэх болжээ

Ялангуяа гэмт хэргийн дийлэнх тохиолдлыг насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлэх, гадаадад худалдах болон галт зэвсэгтэй холбоотой хэргүүд эзлэх болсон нь харамсалтай. Ихэнх нь цагаачаар оршин сууж буй гадаадын иргэдтэй холбоотой. Жишээлбэл, Марко поло ресатораны эзэн Франческо ажлынхаа өрөөнд байлдааны зориулалттай галт зэвсэг хадгалж байсан. Түүнчлэн залуу охид бүсгүйчүүдийг ажилд авч биеийг нь үнэлүүлдэг байсан хэргийг Улсын мөрдөн байцаах газрын албан хаагчид илрүүлсэн ч одоо болтол ямар нэгэн хариуцлага тооцоогүй байгаа. Гадаадынхан хурдан буу эзэмшин, зуудаг нохой тэжээж Монголчуудыг газар нутагт нь дээрэлхэх болсны тод жишээ энэ. Мөн тэрээр УМБГ-ыг олон улсын хүний эрхийн байгууллагад өгнө хэмээн нэлээдгүй сүржин дугарсны эцэст энэ хэрэг таг чиг болсон. Сүүлийн үеийн судалгаагаар манай улсад ажиллаж амьдарч байгаа гадаадын 40 орчим иргэн хууль бусаар галт зэвсэг ашиглаж байгаа бөгөөд үүний цаана галт зэвсгээ бүртгүүлээгүй хичнээн иргэд байгааг тооцох аргагүй. Дээр дурьдсан гадаадын 40 орчим иргэний галт зэвсэг эзэмших эрх нь хэн нэгэн монгол хүний нэр дээр биш харин өөрсдийнх нь нэр дээр байгаа ажээ. Гадаад дотоодын аль ч иргэнд буу эзэмших зөвшөөрлийг цагдаагийн байгууллага олгодог. Тэгэхээр дээрх хүмүүст хэн галт зэвсэг эзэмших зөвшөөрлийг хэн өгсөн нь ойлгомжтой. Эдгээр галт зэвсгийг хураах гэхээр танай улсын эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй гээд хөдөлдөггүй аж. Мөн тэдэнд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгох гэхээр хэрэг хийгээгүй гэсэн тайлбар тавьдаг юм байна. Тэгэхээр манай цагдаагийн байгууллага дээрх хүмүүсийг хэзээ хэрэг үйлдэх бол хэмээн хүлээн суух л үлдлээ. Гадаадын иргэдийн зөвшөөрөлтэй хэмээн том том дугаран хадгалж байгаа дээрх зэвсэг нь бидний сайн мэдэх калибр, винтов, ТОЗ-8 биш. Харин манай батлан хамгаалахад ч байдаггүй орчин үеийн хурд, цэц сайтай буунууд байгаа нь хөөрхий монголыг шооглон инээх мэт. Гурав дөрвөн жилийн өмнө манайд 30 гаруй төрлийн буу тогтоогдож байсан бол одоо 70-аад төрөл болж бүл нэмжээ. Галт зэвсэг ингэж гэнэт нэр төрлөө олшруулах болсон нь тун эргэлзээтэй. Галт зэвсгийн наймаа явагдаад байна уу эсвэл хууль хяналтын байгууллага болон дарга нь хээл хахуулийн хэрэгт холбогдоод нэлээдгүй хугацаа өнгөрөөд байгаа гаалийн байгууллагатай холбоотой юу ? Уг нь манай хуулинд Элчин сайдын яам, олон улсын байгууллагын ажилтан биш л брл гадаадын иргэнд буу эзэмших эрхгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн нь гэмт хэрэг байлтай ч харамсалтай нь мөрдөн байцаах гаэрын эрхэм албан хаагчид маань дээрх иргэдийн галт зэвсэг эзэмших зөвшөөрлийн гэрчилгээг нь хуулбарлаж аваад бууг нь өгөөд явуулдаг аж. Хөдөөний ядарсан анчны калибрыг зөвшөөрөлгүй, гэрчилгээгүй хэмээн хурааж, торгож сүйд болдог хэрнээ цагаачдад хууль зөрчин буу эзэмших зөвшөөрлийг нь олгоод буцаагаад хураах гэхлээр хэрэг хийгээгүй хэмээн тас гүрийж байгааг нь юу гэж ойлгох вэ? монгол улсын үндсэн хууль гадаад, дотоод гэж ялгахгүйгээр эрх тэгш үйлчлэх ёстой баймаарсан.

2006.07.17 Өнөөгийн төрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button