Энхтайваны гүүрийг хаалаа

Гүүрийг засварлах хугацаанд нийтийн болон хувийн тээврийн хэрэгслүүд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун талаас Замын цагдаагийн газар хүртэл барьсан замаар явах юм байна. Харин нийслэлийн зүүн хэсгээс буюу Сонгинохайрхан дүүргээс Хан-Уул дүүрэг орох бол Гурвалжингийн гүүрээр дамжин явахаар болжээ. Энхтайваны гүүрийг ирэх онд бүрэн ашиглалтад оруулах гэнэ. Гэхдээ гүүрийг ирэх аравдугаар сарын 31-нийг хүртэл хаах бөгөөд энэ хугацаанд гол засварыг хийхээр төлөвлөжээ. Гүүрийг засварлахад шаардагдах хөрөнгийг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар гаргаж байгаа аж. Гүйцэтгэлийг ч мөн Хятадын компани хийх юм. Гүүрийн дам нуруу болон бусад өрөнхий эд ангийг бүрэн солих учраас урд хөршид хийлгэсэн эд ангийн эхний ээлжийнхийг авчраад байгаа гэнэ.

Л.Халиу
2006.07.17 Ардын эрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button