Жуулчдын сууж явсан микроавтобус осолдлоо

Жуулчид солонгосчууд байсан бөгөөд жолооч нь Гэмтэл согог сэргээн засах клиник эмнэлэгт очингуут нас барсан байна. Солонгос дөрвөн жуулчин эмнэлгийн тусламж авснаар биеийн байдал нь сайн байгаа аж. Албаны хүний ярьж буйгаар осолдсон микроавтобусны өөдөөс хурд хэтрүүлсэн Соната-2″ маркийн машин гарч ирж мөргөсөн байна. Ослын шалтгааныг тогтоохоор Замын цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ажилтнууд ажиллаж байна.

2006.07.17 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button