Төрсөн өдрөөр шинжихүй

Жишээ нь 1982 он 5 сар 17 өдөр төрсөн гэвэл 1+9+8+2+5+1+7=33. Дахин 3+3=6 болж таны амьдралын тоо 6 гарлаа.

1.Төрөлхийн манлайлагч ямар ч саад бэрхшээлийг даван туулдаг. Аливаад өндөр шаардлагатай ханддаг. Маш зарчимч, Бусдын санал бодол, хандлагйг нь үл харгалзан зорилгодоо тэмүүлдэг. Үнэнч шудрага өгөөмөр. Гол нь сэтгэл зүрхээ хянаж сурах нь чухал.

2.Эв эе найрсаг харьцааг эрхэмлэгч боловч зааж зааварлаж тушаахыг тэвчдэггүй, залхуу, уран сэтгэмж нь хөгжсөн . Урлагын мэдрэмжтэй. Ман засрашгүй мөрөөдөгч. Ажил нь бүтэлгүйтвэл муухай ааш зан гаргадаг.

3.Их нийтэч санаанд оромгүй юм сэтгэдэг. Бусадтай хялбар танилцдаг гэвч төрөлхийн ичимхий зан нь шийдвэрлэх мөчид саад болдог. Дэндүү итгэмтгий, хардамтгай, эзгнүүр зангаасаа болж алдах нь их байдаг. Бусад хүмүүст хууртаж мэхлэгдэх нь элбэг. Гэвч засрашгүй өөдрөг үзэлтэн.

4.Амжилтанд хүрэхийн тулд мал мэт зүтгэдэг. Юу хүсэж явдагаа сайн мэддэг, идэвхтэй, шийдмэг зантай. Түүний сэтгэлд ямар нэг зүйл нийцэхгүй бол жинхэнэ дарангуйлагч болдог. Зарим нь нарийн дэглэм, арга барилтай байхыг хүсдэг. Үнэнч байж чаддаг. Гэвч сэтгэлийн зовнил санаашралаа ганцаараа давахыг илүүд үздэг.

5.Мөрөөдөмтгий сэтгэлийн хөөрөлдөө захирагддаг. Жинхэнэ Дон жуан-ууд гэвч заримдаа маанаг юм шиг болдог. Нэг хэмийн үйтгартай ажлыг тэвчдэггүй, заримдаа худал хэлэх нь өөрт нь зугаатай санагддаг.

6.Түүнийг алт шиг хүн гэж хэлж болно. Дур булаам төрхтэй юмны сайн мууг сайтар ялгадаг. Түүнд өөрийгөө золиослох чадвар бий. Тиймээс гялалзсан улс төрч болох боломжтой. Хайртай хүндээ үнэнч эелдэг зан гаргадаг. Хууран мэхлэхийг тэвчдэггүй, хууртвал хэзээ ч уучлахгүй.

7.Дуу цөөнтэй бодлогшронгүй төрхтэй, ухаалаг хүмүүс, мөн чанартаа гүнзгий сэтгэгчид. Алтваад дүн шинжилгээ хийх нь түүний хийх дуртай ажил. Хувиа хичээх боловч бусдын амжилтанд атаархдаггүй. Туслахад хэзээд бэлэн байдаг. Өгөөмөр, өөрийгөө өндөрт тавьдаг. Гайхмаар авъяас билгээрээ бусдыг гайхшруулдаг.

8.Эрс хэчтэй, хүчирхэг хатуу хүмүүс. Амжилтанд хүрэхийн тулд өөрийн хүсэл сонирхолоо хянадаг байх шаардлагатай. Үнэн хэрэгтээ өөдрөг үзэлтэй. Оньсого шиг байж чаддаг. Үнэний төлөө түүштай тэмцдэг.

9.Бие даасан эрэлхэг зоригтой шийдэмгий хархад дур булаам, гэвч ямар нэг ажил эхэлвэл залхмаар яншиж эхэлдэг. Ажилдаа амжилт гаргадаг. Эрч хүчтэй, хөдөлгөөнтэй дэгтэй, гэвч тийм ч эелдэг ёсорхуу хүмүүс биш

Яруу сэтгэгч сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button