Өдөр бүр хийвэл зохих 10 дасгал

Энэ дасгалыг өглөө бүр 10-с доошгүй хийснээр уушигны үйл ажилгаа сайжран, уушиг зүрхгий цусан хангамж нэмэгдэж, цээж багтрах, бөгшүүлэн ханиалгахаас хамгаалана.
Мөчний дасгал Гараа алдалж, хойш урагшаа тойрог хөдөлгөөн хийнэ. Гараа ташаандаа авч мөрөө хойш урагш хөдөлгөнө. Мөн энэ байдлаас бүсэлхийгээр хойш урагш баруун зүүн тийш хазайлгана. Хөл дээрээ сууж босох , хөлөө урагш хажуу тийш болгох хөдөлгөөнийг хийнэ. Энэ дасгал шар усыг тарааж, үе мөчний үрэвслээс сэргийлнэ.

Нүдний дасгал Санаа сэтгэлээ тайван болгосны дараа нүдээ нар зөв баруун, дээш доош аажуухан эргэлдүүлнэ. Дараа нүдээ огцом нээж дээрх хөдөлгөөнийг давтаж хийнэ. Тус бүр 10-н удаа хийх нь тохиромжтой. Энэ дасгалын хийснээр нүдний ядаргаа арилах, хараа сайжрахаас гадна толгой эргэх, нүд эрээлжлэх болон нүдний элдэв өвчинөөс сэргийлж чаддаг.
Хэвлийн булчинг агшааж татах дасгал Бие суллаж оюун санаагаа төвлөрүүлж хамраараа амьсгал авч бага хэвлийн буюу хүйснээс доошх булчинг агшааж татна. Ийнхүү 3-10 секунт болсоны дараа амьсгалаа гаргаад бие суллана. Энэ дасгалыг өдөрт 10-с доошгүй удаа хийснээр давсаг бөөрний үйл ажилгаа сайжирна.

Хэвлийд иллэг хийх Гарын алгаа хооронд үрж бүлээцүүлсний эцэст хүйсийг тойруулан нар зөв иллэг хийнэ. Дараа нь нар буруу зөөлөн дарж өгнө. Аль алийг нь 10 удаа хийнэ. Энэ дасгал хоолны шингэцийг сайжруулж , хоол боловсруулах эрхтний цуёан хангамжыг нэмэгдүүлж, ходоод гэдэсний өвчин, өтгөн хатах, гүйлгэх нарийн бүдүүн нэдэсний архаг үрэвсэл , шээс тасалдах зэргээс сэргийлнэ.
Цээжинд иллэг хийх Цээжээ илэр, зөөлөн алагдах үйлдлийг өдөрт 10 үдаа хийх хэрэгтэй. Ингэснээр зүрхний үйл ажилгааг сайжруулан, цээж багтрах, цээж хавиргаар хатгах, зүрхний титэм судас хатуурхаас сэргийлж болно.

Нуруунд дасгал хийх Нурууг цаг агаарын нөхцөлд тохируулж дулаан байлгах хэрэгтэй. Өдөр бүр алгаа үрж бүлээцүүлэсний эцэст нурууг хэдэн арван удаа илснээр нуруу хөшиж өвдөх, хэвлийн хөндийн янз бүрийн өвчин болон үе мөчний архаг хууч зэогээс сэргийлнэ.
Хөлийн уланд иллэг хийх Хөлийн тавхайг өлмий талаас 3 хуваасны 1-тэй тэнцэх газарт хүний эрүүл мэндийг хамгаалах, амьдрал тэтгэх маш чухал цэг байдаг. Гарын алгаа үрж бүлээцүүлэсний дараа дээрх цэг дээр өдөрт 10 удаа илж дарах нь хөлийг дулаацуулж , сэтгэл санааг тайвшруулж элэг бөөрний үйл ажилгааг сайжруулж толгой эргэх чих шуугих, нойр алдах , зүрх цохилох, цусны даралт ихсэх , хөл өвдөх зэргээс сэргийлнэ.

Арьсанд хуурай иллэг хийх Гарын алгыг хооронд нь үрж бүлээцүүлээд толгой, мөр, гар, хөл цээж хэвлийн арьсыг 10 удаа зөөлөн илнэ. Ингэснээр арьсны сүвүүд тэлж, ядаргаа арилж, нойронд сайн болохын зэрэгцээ цусны даралт буурч , арьс уян зөөлөн болно.

Нүүрээ илэх Хоёр алгаа хооронд нь халуу оригтол үрсний дараа алгараа дух, хацар, хамрын самсааг оролцуулан нүүрээ дээш доош нь 10 удаа зугуухан илнэ. Өдөрт 2-с доошгүй удаа ингэж илснээр нүүрний цусны эргэлтийн хэмжээ сайжран арьс зөөлөрч өнгөлөг, овор багатай харагдахаас гадна, үрчлээтэхээс сэргийлж , тотсон үрчилээг багасгадаг. Ханиад томуу тусах, нүднээс нулимс гоожих, толгой, шүд өвдөх хамар битүүрэхээс сэргийлнэ

Яруу сэтгэгч сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button