Зөв хооллолт ба эрүүл мэнд

Хүрээлэн байгаа орчин

Удамшил

Сэтгэлийн хямрал /стресс/

Хөдөлгөөний дутагдал

Хооллолтыг онцлон хэлэх хэрэгтэй

Ийм олон нөлөөллийн улмаас хүн нэгэн цагт хурц өрөвсөлт өвчин мэдэрч халуурах, гүйлгэх, турах, өвдөх гэх мэтээр зовиурлана. Энэ үед өвчин үүссэн шалтгааныг бүрэн арилгаж чадвал буцаад эрүүл болох боломжтой. Харамсалтай нь монголчууд бид эрүүл мэнддээ дэндүү хариуцлаггүй хандаж , өвчинд баатарлаж огт тоохгүй явах, эсвэл дутуу, эсвэл буруу эмчлэх зэргээс болж нэгэн өдөхр архаг өвчтэй хүн болж хувирдаг.

Үе үе өвчин хууч хөдлөхөд гал унтраах арга хэмжээ авч түр намдаахыг эрүүлу болж байна гэж андуурч, нэрлэх өвчиний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж , үрчийж шалхайж, өөрт зовиуртай , өрөөлд дарамттай, амьдарч улмаар өвчний улмаас зуурдаар нас бардаг.
Гэтэл өвдөх ямар ч зовиургүй , бие хөнгөн , ухаан саруул, зүс царай сайхан, сэтгэл тэнүүн , эрч хүчтэй, хийж бүтээх чадвартай эрүүл энх байх боломж хэний ч өмнө байдаг. Архаг өвчтэй хэн ч эрүүл байдалдаа буцаж орох боломжтой. Өвчин үүсэх шалтгааны 70-80% нь буруу хооллолтоос үүдэлтэй байгаа нь нотлогдсон билээ. Буруу хооллолт нь бусад хүчин зүйлүүдийг бодвол бидний хүсэл зоригоос шууд хамааралтай учир засаж болох төдийгүй үр дүн нь асар их тул онцгойлон анхаарах зайлшгүй шаардлагатай маш чухал асуудал юм.

Энэ эь эрүүл мэндээ хамгаалах хувь хүний хариуцлагатай шууд холбоотой. Хүн амьд , эрүүл байх эрхтэй ч эрүүл мэндийнхээ төлөө 70-80% өөрөө үүрэг хэлээнэ гэсэн үг юм. Би өвдөж байх учиртай , эмч эмчилж байх учиртай гэсэн тогтсон ойлголтыг өөрчилж , эм эинэлэг төвтөй анагаах ухааныг шүтэх биш , хүн төвтэй нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд шилжих хандлага манай оронд эрчээ авч байна.
Энэ нь хамгийн зөв чиглэл болохыг хөнжингүй орнуудын жишээ нотолно.
Хүмүүс бүрүү хооллох болсон нь байгалиас холдсон соёл иргэншил , үйлдвэржилтийн сөрөг үр дагаварын нэг юм. Хүнсний бүтээгдэхүүнээ хэт цэвэрлэж, тунгаан ариусгах болсон төдийгүй их хэмжээгээр үйлдвэрдлэж , удаан хадгалаж сурсан.

Амт үнэр өнгө зэргээр мэдэрхүйн таашаалыг онцгойлон эрхэмлэх болж гал тогооны ажил урлагын хэмжээнд хөгжиж байгаа нь хоололтонд улам гажуудлал үүсгэх болжээ.
Хүн төрлөхтөн байгалиас өөрт заясан хүнсийн гоёж гоодохгүй наиурал байдлаар хэргэлэдэг байхдаа 20р зууны өвчин гэж нэрлэгддлэг шүд, зүрх , судас, бодисын солилцоо, элдэв үрэвсэлт болон үе мөч , арьсны өвчинүүд, харшил хавдар , бэлгийн сулрал зэрэгт бүх нийтээрээ нэрвэгдэж байсангүй.
Химийн шинжлэх ухаан хөгжиж , эмнэлэгийн тоног төхөөрөмж улам боловсронгуй болж , оншилгоо эоам боловсонгуй хөгжиж оншилоо улам өндөр түвшинд хүрч, эмч нарын мэдлэг чадвар хосгүй болж байнаа хэдий ч дээрх өвчин эмгэгээс салах нь бүү хэл харин ч улам залуужиж улс гүрнүүдийг бүхэлд нь түгшээх болсон нь хамгийн харамсалтай.

Тиймээс брд дараах хэдэн асуултыг өөрсөддөө тавьж, хариултаас нь зөв сонголт хийх хэрэгтэй юм.

Юуны тулд хоол иддэг вэ?

Юу идвэл зохистой вэ?

Яаж тдэх чстой вэ?
Энэ 3 асуултын хариулт нь Ухаант мэргэн хүн өмчинөө эмчлэх бус өвдөхөөс урьдичилан сэргийлдэг гэсэн эртний мэргэн үг ямөр үнэн болохыг нотолно.

Яруу сэтгэгч сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button