Ялах хүслэн

Дайсны цэргүүд жанжныхаас хамаагүй олон байв. Ингээд жанжин цэргүүдээ усанонгоцонд суулгаад дайсны байрлал руу сэлэв. Эрэг дээр буумагц усан онгоцоо шатаа гэж тушаажээ. Жанжин тулалдааны өмнө цэргүүддээ хандан манай онгоцноос гарч байгаа утааг харж байна уу? Энэ юу гэсэн үг вэ гэвэл хэрэв бид ялахгүй бол эндээс амьд буцахгүй гэсэн үг гэжээ. Тэгээд тэд ялав. Ялахыг хүсэгч буцах замаа таслан , гүүрээ шатаах ёстой. Ялалтын халуун хүслийг зөвхөн ингэж л хадгална, амжилтанд энэ маш чухал. Чикагогийн гайхамшигт их түймрийн маргааш өглөө өчигдөрийн их хөрөнгийн утаа суунагласан үлдэгдэл дунд Стейт-стритд хэсэг худалаачид зогсож байв. Тэдтүймэрталдсанаа сэргээх үү, эсвэл аз завшаантай өөр газар хайхаар Чикагогоос явах уу гэдгээ зөвлөж байлаа. Тэгээд нэгээс нь бусад бүгд явжээ. Чикагод үлдэхээр шийдсэн худалдаачин маршалл Филлд хандан Сайн санаат хүмүүс ээ би яг энд дэлхийд алдартай дэлгүүр байгуулна , хэдэн удаа шатаах нь надад хамаагүй гэж ээ Энэ явдал 100 жилийн өмнө болсон юм. Дэлгүүр байгуулагдсан. Ялах хүслэн гэж нэрлэгддэг, сэтгэлийн хүчний дурсгал мэт одоо хүртэл тэр дэлгүүр байж л байна. Мэдээж хэрэг маршалл Фелдид явчих нь илүү амар байсан. Яг үүгээрээ тэр худалдаачин бусад худалдаачидаас ялгаатай-Амжилтанд хүрсэн хүн ялагдалд орсон хүний ялгаа энэ.

Яруу сэтгэгч сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button