Ерөнхий сайдын хаягаар баярын цахилгаан ирсээр байна

Монгол, Японы харилцаа үлэмж сайн хөгжин, Иж бүрэн түншлэл-ийг байгуулах зорилгын дор хоёр орны Засгийн газар болоод ард түмний хооронд өргөн хүрээтэй харилцаа өрнөсөөр байгаад баяртай байна гэж ноён Ж.Койзүми цахилгаандаа дурдаад, энэ оны гуравдугаар сард тус улсад хийсэн Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр үр дүнтэй дээд хэмжээний яриа хэлэлцээ өрнүүлснийг дурсан тэмдэглэсэн байна. Тэрээр манай хоёр улсын найрамдалт нөхөрсөг харилцаа улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт бат итгэж байгаагаа илэрхийлээд Монгол улс улам цэцэгдэн хөгжихийн ерөөл дэвшүүлжээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жабао цахилгаандаа Монгол Улс бол тус улсын чухал хөрш гэдгийг онцлон тэмдэглэж, сайн хөршийн харилцан итгэлцсэн түншлэлийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх нь хоёр орны ард түмний эрх ашигт нийцнэ гэжээ. Хоёр талын бүх салбарын найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлж, урагшлуулан хөгжүүлэх зорилгоор хүчин чармайлт гаргахад бэлэн байгаагаа ноён Вэнь Жабао илэрхийлээд, манай улсад хөгжил цэцэглэлт, ард түмэнд аз жаргал хүсэн ерөөсөн байна.
ү

Түүнчлэн, Москва хотын дарга, ноён Ю.М.Лужков Ерөнхий сайд М.Энхболдод цахилгаан ирүүлж, талархал илэрхийллээ. Тус хотын засаг захиргааны төлөөлөгчдийн Улаанбаатар хийсэн айлчлал халуун дотно уур амьсгалд, амжилттай болсныг ноён Ю.М.Лужков цахилгаандаа дурдаад, уг айлчлалд Монгол Улсын Засгийн газрын тэргүүн өндөр ач холбогдол өгч, дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаагаа онцолжээ. Айлчлалын үеэр Москва, Улаанбаатар хотуудын хооронд 2006-2008 онд хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурсан нь хоёр хотын харилцаанд өргөн боломжийг нээж өгснийг Москва хотын дарга чухалчлан тэмдэглэсэн байна.

Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ
2006.07.17

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button