Энхтайваны гүүрны засварын ажил хугацаанаас өмнө дуусна

ажил эхлээд удаагүй байгаа билээ.

Нийт 377.1метрийн урттай Энхтайваны гүүрний бүх хэсгийг дахин шинэчлэх бөгөөд бэхэлгээг сайжруулж 27 дугаарын алгасалын дээд хэсгийг болон өнгөн хэсгийг нураан шинээр барих ажээ. Тодруулбал зорчих хэсэг болон явган замын хучилт, хайс, гэрэлтүүлэг зэргийг сольж, өнгө үзэмжийг сайжруулах юм байна. Yүний зэрэгцээ 120 мянгат талаасаа нэгдүгээр алгаслын 12 ширхэг дам нурууг солих зэрэг ажлыг хийхээр төлөвлөөд байгаа ажээ. Засварр хийхээс өмнө буюу өнгөрсөн онд Хятадын Хө Нань мужийн зам гүүр барилгын корпорацын мэргэжлийн баг манай улсад ирж, уг гүүрийг хэрхэн засварлах талаар судалгаа хийсэн юм байна.

Хэдийгээр засварын ажил 11-р сарын 31-нд дуусгах төлөвлөгөөтэй байсан ч Засаг дарга, БНХАУлсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдтай хийсэн уулзалтаараа 9-р сарын нэгэн гэхэд ашиглатад оруулах талаар тохиролцсон. Хятадын засварчид харин дээдсийн энэхүү тохиролцоонд эгдүүцэж байгаа нь тодорхой харагдаж байсан бөгөөд яагаад ч 9-р сарын нэгэнд амжихгүй, харин ажлаа хурдан дуусгах зорилгоор 24 цагын турш ажиллаж эхлээд байгаа тухайгаа ярьж байсан. Мөн барилгачлын ажил хэд хэдэн зүйл садаа болж байсныг засаг дарга болон замын цагдаагын дарга нар шийдэж өгөх болсон. Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үүъ
үideo1

Засаг дарга гүүрний засварын ажлыг 9-р сарын нэгэн гэхэд дуусгах талаар тохирсоны үндсэн дээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1.11 дүгээр заалт, Авто замын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дүгээр заалт, Дэд бүтцийн хөгжлийн сайдын /хуучин нэрээр/ 2001 оны 104 дүгээр тушаалын хавсралтыг тус тус үндэслэн захирамж гаргаад авсан юм.

Энхтайвны гүүрний засварын ажлыг мэргэжилтнүүд үе үе шалгаж шаардлага тавих хэрэгтэйг өнөөдөр Засаг дарга үүрэг болгосон нь Монгол ажилчдыг баярлуулж, Хятадуудын эгдүүцлийг хүргэсэн юм.

Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button