Туул гол ногоон дээлтэй болно

Тиймээс төр засаг, хувь хүн зүлэгжүүлж, мод тарих ажилд анхаарал хандуулан ажилладаг. Харин энэ удаад Зүүн хойд Азийн ойн чуулган дахин Монгол улсад анхааралаа хандуулж эхэллээ. Тодруулбал Зүүн хойд Азийн ойн чуулганы ноён Мун тэргүүтэй мэргэжилтнүүд өнөөдөр Байгаль орчны дэд сайд болон Хотын засаг даргатай уулзлаа.

Уулзалтаар Монгол улсыг тэр дундаа Улаанбаатар хотын 200 га газрыг ойжуулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа тухай ярилцсан юм. Тиймээс Монгол төр засгаас дэмжих шаардлагатай байгааг төлөлөгчид онцлон дурдаж байсан. Харин Монголын талаас тэдний суулгац түүний орчин, усаар болон мод арчлах хүний нөөцийг гарган өгч хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Улаанбаатар хотыг ойжуулах ажил Туулын голын эрэг дагуу газраас эхлэх бөгөөд Монгол улсын Засгийн газар болон Солонгосын талын мэргэжилтнүүдийн харилцан санал солилцсоны үндсэн дээр дараа дараагийн газруудыг ойжуулах ажээ. Юутай ч Туул гол ойрын хэдэн жилдээ багтаад ногоон дээлтэй болох нь ээ.Туул гол ногоон дээлтэй болох талаар Байгаль орчны дэд сайд Б.Энхмандахаас тодруулсан юм. Бичлэгээс үзнэ үү
үideo1

Зүүн хойд Азийн ойн чуулганы тэргүүн нь Мун хэмээх Солонгос иргэн байдаг бөгөөд ойжуулах талаар ажиллаж байсан арвин туршлагатай нэгэн юм байна. Солонгос улсад 150 орчим цэцэрлэгт хүрээлээн байдаг бөгөөд үүний ихэнхийг нь тэрээр өөрөө засаж тохижуулсан ажээ. Одоогийн байдлаар тэрээр Солонгостоо томд тооцогдох нэгэн цэцэрлэгийг эзэмшдэг бөгөөд Монгол улсад олон сайхан цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөөд байгаа гэдгээ өнөөдөр мэдэгдэсэн. Зүүн хойд Азийн ойн чуулган Өмнөговь аймгийн Даланзадгад, Тужийн нарсыг ойжуулах ажлыг зохион байгуулсан бөгөөд одоо тус газар нь ойтой болсон юм.

Мэргэжилтнүүд дан ганц ойжуулах бус ойг нөхөн сэргээх болон түүний эмчилгээний төв байгуулан мэргэжилтэн бэлтгэх саналыг дэвшүүлж байсан бөгөөд Байгаль орчны дэд сайд Б.Энхмандах энэ саналыг талархан хүлээн авсан.

Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button