Yерт 14 хүн амиа алджээ

Тиймээс томоохон гол, мөрний эх болон адагт нутаглаж байгаа иргэд үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Ус, цаг уурын хүрээлэнгээс онцгойлон анхаарууллаа. Тухайлбал, Сэлэнгэ мөрний адаг, Сүхбаатар хот орчмоор усны төвшин өмнөх өдрөөс 30 см-ээр нэмэгдэж, үерийн аюултай төвшинг 147 см-ээр давж онц хүчтэй үерлэжээ. Сэлэнгэ, Орхоны бэлчирээр болон нам эрэгтэй хэсгээр ус эргээсээ хальсан аж. Энэ мэтээр үер усны байдал гамшиг тарихуйц хэмжээнд хүрээд байна. Жишээлбэл, Булган аймгийн Хялганат тосгон, Тэшиг сумын нутагт үер бууж, зам гүүр эвдэрч, харилцаа холбоо саатан ойролцоогоор 140 орчим сая төгрөгийн хохирол учруулаад байна. Хэнтий аймгийн Жаргалтхаан Цэнхэрмандал сумын уулзвар нутагт буй Цэнхэрийн гол үерлэсний улмаас Өндөрхаанаас Улаанбаатар орох замын дагуух далан нурж, усны хоолой бөглөрч, 50 гаруй сая төгрөгийн хохирол учирсан зэрэг мэдээ орон нутгаас ирсээр. Yер уснаас болж баярын хэдхэн өдөрт 14 хүн амиа алдаж, одоогоор зургаан хүний цогцсыг эрж хайх ажил үргэлжилж байгаа юм. Тиймээс иргэд үер усны аюулаас болгоомжтой байхыг холбогдох газраас анхаарууллаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button