Ж.Коизүмигийн айлчлал хойшлов

Айлчлалын хүрээнд хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна. Түүнчилэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон улсад хийх албан ёсны айлчлалын товыг энэ үеэр тогтоож магадгүй аж. Одоогоор Ерөнхийлөгчийн тус улсад хийх айлчлалыг ирэх оны нэгдүгээр улиралд байж болох юм гэж төлөвлөөд буй. Урьд нь Ж.Коизүми энэ сарын 18-19-нд Монголд айлчлахаар товлоод байсан билээ. Зарим хэвлэлээр энэ тухай Ж.Коизүми Ерөнхий сайд М.Энхболдод сюрприз барьж төрсөн өдрөөр нь Монголд айлчилна гэж бичиж байсан юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button