Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуульд дахиад удирдлагын хямрал нүүрлэв

Yүнээс болж тус сургуулийн багш, оюутнууд жил тойрон хэл ам хийж шалгарсан багийг хүлээн зөвшөөрөлгүй багагүй зовоосон. Төрийн өмчийн хороо, Аудитын газраас саяхан С.Буднямын багийн ажилд шалгалт хийж хангалтгүй ажилласан хэмээн дүгнэжээ. Ингээд л тэдний менежментээр ажиллах эрхийг улсын баяр наадмын өмнөхөн түдгэлзүүлжээ. Ийм тохиолдолд сургуулийг удирдах эрхийг гурав дахь этгээдэд өгдөг юм байна. Тэр ч үүднээс Москвад доктор хамгаалаад саяхан ирсэн Б.Батсайхан хэмээх залуу боловсон хүчнийг тус сургуулийн ректорт зүтгүүлсэн сураг дуулдлаа. Шинэ ректор өчигдөр ажлаа авах гээд ТӨХ, БСШУЯ-наас томилогдсон ажил хүлээлцэх комисстой очтол хуучин удирдлагууд ажлаа өгөхгүй гээд маргаан үүссэн байна. Өдөржин хөөцөлдсөний эцэст шинэ удирдлага тамга тэмдгээ олж авсан ч өрөөний түлхүүргүй үлджээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button