Яаруухан баталсан хууль хэн хэнд нь таалагдсангүй

Yүнийг хууль боловсруулах ажлын хэсэг хүлээн авснаар дундаж хувилбар гэгчийг боловсруулж Баяр наадмын өмнөхөн баталчихав. Энэ талаар тэдний байр суурийг сонирхов.

ШИНЭ ХУУЛЬ НЬ АВИЛГАЛ БИЙ БОЛГОХ ХӨРСИЙГ БYРДYYЛЖЭЭ
Монгол уул уурхайн үндэсний ассоциацын ерөнхийлөгч Д.ГАНБОЛД
-Шинээр батлагдсан Ашигт малтмалын тухай хууль 1997 оны хуулиасаа шал дордсон муу хууль боллоо. Ерөөсөө энэ хуулийг эхнээсээ дуусталаа авилгал бий болох үндэс суурийг тавьсан бичиг баримт болсон гэж үзэж байна. Тухайлбал, ашигт малтмалын орд газрыг ангилан, төрийн оролцоог бий болгож байгаа нь авилгал бий болох хөрс нь болж байгаа юм.

ХОЁР ӨӨР БАЙР СУУРИЙН АЛТАН ДУНДЖИЙГ ОЛОХ ГЭСНЭЭС МУУ ХУУЛЬ БАТЛАГДЛАА
Миний Монголын газар шороо хөдөлгөөний зөвлөх, уурхайн инженер, геологич С.АВИРМЭД
-Манай хууль тогтоогчид ямар нэг булхайтай хууль тогтоомж батлахдаа заавал баяр наадам тааруулан яаравчлан баталдаг болсон нь уламжлал болоод байгаа. Сая батлагдсан Ашигт малтмалын тухай хууль ч мөн адил. Би энэ хууль баталсанд сэтгэл хангалуун бус байгаа. Яагаад гэвэл энэ хуульд 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн үзэл баримтлал голчлон тусгагдсан байна. Мөн Yндсэн хууль ноцтой зөрчсөн. Яахав 1997 оныхтой харьцуулахад дэвшилттэй зүйл байна л даа. Гэвч бидний санасан хэмжээнд биш. О.Энхсайхан агсан тэргүүтэй бидний санаачилсан хуулийн төслөөс ердөө л 10 гаруй хувийг нь тусгасан байна. Өмнөхөөсөө дэвшилттэй зүйл гэвэл төрийн оролцоог тусгаж өгсөн явдал. Гэхдээ энэ бүрэн дүүрэн заалт биш юм. Уг нь бид энэ асуудалд төр бодлогоор оролцох ёстой гэж тусгасан. Гэтэл төрийн оролцоог төдөн хувьтай болгоно гэж зааж. Мөн лицензийн тухай асуудал. Одоо олгогдчихоод байгаа 6000 лицензийг яах нь бас л тодорхойгүй. Уг нь бид хуулийн төсөлдөө лиценз эзэмшигчид гэрээ хийнэ гэж тусгасан байсан. Гэтэл үүнийг тусгасангүй. Эцэст нь дүгнэж хэлэхэд энэ хууль хэт яаравчилснаас түүхий хууль боллоо. Yүний шалтгаан нь хууль тогтоогчид Уул уурхайн үндэсний ассоциац, Миний Монголын газар шороо гээд хоёр өөр үзэл баримтлалын алтан дунджийг олох гэснээс гол алдаа болов бололтой.
Мөн саяхан УИХ-аас Татварын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулж бас гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг баталлаа. Одоо гар аргаар алт олборлогчдод зориулж хууль батлах гэнэ. Бас сая баталсан Ашигт малтмалын тухай хуулиар татварын төлбөрийг багасгаж тав хүртэл хувиар буурууллаа. Уг нь энэ бүх асуудлыг нэгтгэж хоёр гол хуулиараа бүх асуудлыг нэг мөр болгох байсан юм. Гэтэл гэнэт л нэг өдөр хуралдаад нэг гишүүн нь хууль санаачилсан болж хууль баталдаг, өөрчилдөг болж. Ингээд л хууль тогтоогчид маань нийгмийн бухимдлыг өөрсдөө төрүүлээд байна шүү дээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button