Нөхөн сонгууль товлон зарлах тухай тогтоол гаргав

Уг тогтоолд,Монгол Улсын Yндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас тогтоох нь
1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 46 дугаар тойрог дахь нөхөн сонгуулийг 2006 оны долдугаар сарын 20-ны өдрөөс эхлэхээр товлон зарласугай.
2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 46 дугаар тойрог дахь нөхөн сонгуулийн санал хураалтыг 2006 оны есдүгээр сарын 3-ны өдөр явуулахаар тогтоосугай.
3.Энэ тогтоолыг 2006 оны долдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Монгол Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж гэжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button