Хуудуутай наадмын тухай хууч

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяртай хамтатган тэмдэглэсэн улсын их баяр наадам өндөрлөөд хэдхэн хонож байна. Хүн бүхний сэтгэлд наадмын сонин, содон үйл явдлын дурсамж хадаатай хэвээрээ.
Аль эртнээс л яригдаж эхэлсэн их ой юу юугүй хаяанд тулахад өнөөх л цагийг нь тулгадаг хэнэггүй монгол зангаараа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө, Чингис хааны дурсгалын цогцолбороо ч амжиж барилгүйгээр хэдэн хоосон багана, тэдгээрт өлгөсөн даавуун хөшигний өмнө хөшөө төдийхнийг босгосон болоод л Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн баяр ёслол эхэллээ. Хөшөөг нээх ёслол товлосон хугацаанаасаа бараг нэг цагийн дараа эхэлж энә хэмжээгээр уригдаж ирсэн зочид, жирийн ард иргэд чилээрхэн хүлээлээ. Үг хэлж байгаа хүмүүсийнх нь дуу хоолой алс зайдуухан зогсоо хүмүүст огт сон-согдсонгүй. Сүхбаатарын талбайд олигтойхон чанга яригч ч тавиагүй, дээр нь хамгаалалтын бүсийг дэндүү тэлж тогтоосноос тэртээ алсад болж буй үйл явдлыг зөвхөн таамаглан харахаас өөр аргагүйд хүрнэ.

Эхнээсээ л хоосон сүр, хуудуутай дүрээр эхэлсэн наадам жирийн олныг баярлуулахаасаа ихэс дээдэст элгэмсүү байсан гэвэл хэтрүүлэг болохгүй. УИХ-ын болон Засгийн газрын гишүүдийнхээ бараг тэн хагаст нь гавъяат цол, одон медаль бэлэглэж орхив. Жилдээ ганцхан удаа олгодог Засгийн газрын хүндэт өргөмжлөлийнхөө дийлэнхийг нь төрийн захиргааны төв байгууллагын газар, хэлтсийн дарга нарт гардуулж байх юм. Шагнал урамшууллаар эхэлсэн баяр ёслол уламжлал ёсоороо баярын хурал, төрийн хүндэтгэлийн концертоор үргэлжиллээ. Аль алинд нь гайхаж шагшихаар шинэ содон зүйл байсангүй. Хамгийн гол нь баяр наадмын нээлтийн ёслол, эрийн гурван наадамд л хүмүүс яарч байлаа.
Олон хоног, сарын турш хүсэн хүлээсэн наадмын өглөө болж дэнж хотойлгосон дэлгэр зуны наадам эхэллээ. Төв цэнгэлдэх хүрээлэн тийш хөврөх олны урсгал дунд баяр цэнгэлээр дүүрэн алхах наадамчдын сэтгэл тэнэгэр байцгаана. Харамсалтай нь хэдхэн хормын дараа баярт өдрийн гунигт түүх
эхэлнэ гэдгийгдаанч мэдэхгүй. Аль эрт худалдаж авсан нээлтийн ёсло-лын билет нь огт хэрэггүй болж хэн нэгэн эрхэм суудалд нь заларсан байх нь гайхалтай. Хэдэн цаг дугаарлаж зогсоод орж чадаагүйдээ бухимдсан наадамчид хэлэх үгээ барж ядаж байлаа.

Ядахдаа хөдөөнөөс их ойгоо үзнэ хэмээн зориуд ажил болж ирсэн хүмүүс, хил давж, тив алгасч ирсэн жуулчин гийчид хэдэн мянгаараа төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна хаягдлаа.
Муухай монгол зангаараа мунхаг цагдаа нар ойр тойрны ах дүү, хамаатан садангуудаа ямар ч тасалбаргүйгээр дур дураараа хэдэн зуугаар нь ногоон гэрэл-ээр нэвтрүүлснээр хэмжээ хязгаартай төв цэнгэлдэх хүрээлэнг хэнгэрэг болтол чихэж орхисон нь тэр ажээ.

Хэчнээн тасалбартай байгаад ч Дээрээс тушаал өгсөн. Дотор ямар ч зай байхгүй. Хэнийг ч бүү оруул гэсэн гэх ганцхан үгийгтөв цэнгэлдэх хүрээлэнгийн 12 хаалган дээр хамгаалалтад зогсч байгаа цагдаа нар тоть адил давтана. Зарим наадамчид нээлтийн ёслолын тасалбарыг нэг бүрийг нь гуч, дөчин мянган төгрөгөөр шаг-ийн үнээр худалдан авсан ч, ядахад тэр нь хуурамч байж гай тарихыг яана. Гадаадын жуулчдын хувьд бүүр ч их хохирол амслаа. Монгол наадам үзэх гэж хэдэн мянган бээрийн газраас чамгүй хөрөнгө, хүч гаргаад зорьж ирж байхад иймэрхүү дүр зураг угтана гэж тэд төсөөлөөгүй бизээ. Бид ч яахав, энэ жил чадаагүй бол ирэх жил болно биз гээд өөрсдийгөө тайвшруулаад өнгөрч болно. Харин гадаадынхан л их гомдолтой үлдлээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд урьдын адил худалдаа, үйлчилгээ гарчээ. Харин ч эмх цэгц-тэй, боломжийн байлаа гэж наадамчид ярьцгаана. Манайханд Халуун хуушуур идэж, улаан ус уухгүй юм бол ямар юмных нь наадам байх вэ хэмээх уламжлал болсон үг бий. Уух ундааны хувьд хангалттай бай-сан ч идэх хуушуур олдохгүй их олон хүний уур цухлыг хөдөлгөжээ. Ёстой л нар, cap гэрэлтсэн налчигар нимгэн хуушуураас ана мана үзэлцэн байж, тэнгэрт хадсан үнээр хэд гурвыг амталсан болоод л сэтгэлээ тайвшруулж, баярын настрейн ороод буцсан хүн цөөнгүй. Хуушуур ховор байсан нь хувийн худалдааг хорьсон-оос үүдэлтэй гэнэ.
Хүмүүсийн ярилцах нь нээлтийн ёслол сайхан болсон гэнэ лээ. Телевиз, радиогоор төв цэнгэлдэх хүрээлэн дотор суугаа наадамчдын сэтгэгдлийг бүх телевиз дамжуулж байсан. Тэдгээр сэтгэгдэл өндөртэй хүмүүсийг харахад Хэн гэдэг цагдаагийн хамаатан бол доо, хөөрхий гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө.
Наадмын эхний өглөө хурдан морины уралдаан азарганы уралдаанаар эхэллээ. Бороо орж хоносон учраас газрын чийг арилаагүйд хөдөлсөн хурдан морьдын хөлд тор хийх тоос боссонгүй. Наадамчид энэ өглөө их оройтож өндийсөн юм болов уу морь барианы газар тийм ч олон хүн байсангүй.
Уг нь нар, хур тэгширсэн сайхан зун юмсан. Гэтэл энд арав гаруй азарга бахардаж үхлээ. Хоолыг нь хорьсноос боллоо гэж морины комиссын даамал телевизээр хэлж байх юм. За тийм л юм байлгүй гэтэл дараа дараагийн уралдаануудад бас л олон морь бахардаж үхлээ. Учрыг нь нягталбал морьдыг гарааны зурхай руу хүргэхдээ морины комиссынхон хар хурдаар нь хөөснөөс морьд хоёр талд уралдсан тул бахардах нөхцөлийг бүрдүүлсэн гэж уяачид гомдоллож байна. Жилийн жилд л ингэж дуулддаг, яагаад засч залруулж болдоггүй юм бол. Урьд нь морины комиссын дарга гэж С.Баасанхүү гэж дөргүй бух шиг генерал байсан.

Одоо бас Борбаатар гэж генерал томилогдсон сурагтай. Ямар ч ахиц дэвшил алга. Морины комиссын даргаар заавал генерал хүн байх ёстой гэсэн ямар хууль байдаг юм бол. Морьд эргүүлдэг цэргийг захирахад л хэрэг болдог юм уу гэхээс морь уралдуулах эрдэм чадалтай нь ганцхан тэд гэхэд эргэлзээтэй.
Ер нь бодоод байхад хууль, журмаар бол хурдан морьд нас насанд харилцан адилгүй зайд уралдах ёстой байтал морины комиссынхон ингэж хоёр талд уралдуулдаг нь зориуд зохион байгуулалттай хийж байгаа хуйвалдааны үйлдэл биш байгаа гэсэн бодол төрөх боллоо. Уяачид морьдоо тодорхой зайд уралдана гэж бэлтгэдэг байтал морины комиссынхон өөрсдийнхөө талын уяачдад арай илүү зам туулахуйцаар бэлтгэхийг сэм зөвлөдөг байж мэднэ юм. Тодорхой хэдэн хүмүүсийн ашиг сонирхлын төлөөлөл болсон байж мэдэх морины комиссыг эрс өөрчлөх цаг хэдийн болжээ.

Жилийн жилд олны нүдэн дээр морины комиссын буруутай үйл ажиллагаанаас болж хурдан шандаст хүлгүүд хэдэн арваараа үхэж байхад тэд яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ? Ядахдаа уяачид минь гомдол саналаа хууль хяналтын байгууллагад тавьж сураач ээ. Ингэж хоосон эмээл, хазаараа тэврээд наадмын талбайгаас буцаж байгаа нь таны буруу ч биш байж мэднэ шүү.
Морь үзэх гэж ирсэн мянга мянган үзэгчдэд уралдааны үйл явцын талаар тодорхой мэдээллийг цаг тухай бүрд нь өгөхгүй байна. Олон нийтэд мэдээлэл дамжуулах ёстой хэвлэл, мэдээллийнхнээс хүртэл зай барьж нохойтой цагдаагаар хамгаалуулан нотой үйлдлээ хаацайлах боллоо. Айргийн тавд давхисан морьдыг түр байрлуулах хашаанд хүртэл сэтгүүлчийг оруулахгүй хориглож, тэр ч бүү хэл сэтгүүлчийн биед эфирийн өмнө ичгүүр сонжуургүйгээр халдаж байгааг юу гэж ойлгох вэ?

Ер нь жилээс жилд улсын баяр наадмын цэрэг, цагдаа нарын тоо нь олширч ард иргэдийн амгалан тайван байдлыг хангахаасаа илүүгээр айлган сүрдүүлэх, дарамтлан хохироох хандлага газар авах шинжтэй байгааг хэлэх хэрэгтэй. Үүний цаана дарга нарын амин хувиа бодсон, ард түмнээсээ айн чичирч, ангижран холдох гэсэн дүр зураг мэдрэгдэнэ.

(Ардын эрх 135/413)
Г.ЭНХБААТАР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button